Италийн шигшээ ДАШТ-гүй хоцорч, Умард Македон дуулиан тарив

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг сүүлийн хоёр ДАШТ-д оролцолгүй өнжиж байна.
Италийн шигшээ ДАШТ-гүй хоцорч, Умард Македон дуулиан тарив

Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх Европын бүсийн плей-оффын тоглолтууд өчигдөр боллоо.

Европын аварга Италийн шигшээ баг эх нутагтаа буюу Палермо мужийн “Рэнзо Барбера” стадиондоо Умард Македоныг хүлээн авсан ч 0:1-ээр хожигдсоноор ДАШТ-д оролцох боломжоо алдлаа.

Тоглолтын явцад Италийн шигшээ 66%-тай бөмбөг эзэмшиж, 32 цохилт хийж, 16 булангийн цохилт хийсэн ч нэг ч гоол оруулж чадсангүй. Харин Умард Македоны тоглогч Трайковски 90+2 дахь минутад гоол оруулснаар дуулиантайгаар Европын аваргуудыг хожлоо. Ийнхүү Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг сүүлийн хоёр ДАШТ-д оролцолгүй өнжихөөр болж байна.

Одоо Умард Македоны шигшээ баг Португалын шигшээ багтай ДАШТ-ий эрхийн төлөө тоглох болно. Португалын шигшээ баг өчигдөр нутагтаа Туркийг 3:1-ээр хожсон юм.

Итали – Умард Македон 0:1

Гоол: Трайковски 90+2

Итали: Доннарумма, Флоренци, Манчини (Кьеллини 90), Бастони, Эмерсон, Верратти, Жоржиньо, Барелла (Тонали 77), Иммобиле (Пеллегрини 77), Инсинье (Распадори 64), Берарди (Жоао Педро 89).

Умард Македон: Димитриевски, Ристовски, Велкоски (Ристевски 86), Муслиу, Чурлинов, Алиоски, Адеми (Ашковски 59), Николов (Спировски 59), Барди, Ристовски (Миовски 72), Трайковски.

Шар хуудас: Велкоски (80).

Эх сурвалж: www.uefa.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn