Европа лиг болон Конференц лигийн шөвгийн найман баг тодорлоо

Европа лиг болон Конференц лигийн шөвгийн найман баг тодорлоо

Европа лиг болон Конференц лигийн шөвгийн наймын сугалаа өнөөдөр болно.

Европын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг Европа лиг болон Конференц лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд өчигдөр болж, шөвгийн найман баг тодорлоо.

Европа лигийн шөвгийн наймд Италийн “Аталанта”, Португалын “Брага”, Шотландын “Глазго Рэйнжерс”, Испанийн “Барселона”, Германы “Айнтрахт Франкфурт”, Английн “Вест Хэм”, Францын “Лион” болон мөн Германы “РБ Лэйпциг” шалгарсан.

Германы “РБ Лэйпциг”-ийн хувьд шөвгийн 16-д Оросын “Спартак Москва”-тай тоглох ёстой байсан ч Орос-Украины дайны улмаас ЕХХ-ноос хойд хөршийн багийг тэмцээнээс хассан юм.

Конференц лигийн шөвгийн наймд Английн “Лестер”, Грекийн ПАОК, Нидерландын “ПСВ Эйндховен”, “Фейеноорд”, Чехийн “Славия Прага”, Италийн “Рома”, Францын “Марсель”, Норвегийн “Будэ Глимт” шалгарлаа.

Европа лиг болон Конференц лигийн шөвгийн наймын сугалаа өнөөдөр болно.

Эх сурвалж: www.espn.com

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn