Абрамовичийн Их Британи дахь хөрөнгийг царцааж, “Челси” клуб эрсдэлтэй тулгарлаа

“Челси” клуб албан байр, стадиондоо засвар хийх, тоглолтын тасалбар худалдах, хөлбөмбөгчдийг зарах мөн худалдан авах боломжгүй боллоо.
Абрамовичийн Их Британи дахь хөрөнгийг царцааж, “Челси” клуб эрсдэлтэй тулгарлаа
Martin Meissner

ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн Их Британи дахь хөрөнгийг царцаалаа. Ингэснээр тэрээр Их Британи дахь өмч хөрөнгөө зарах боломжгүй болсон байна. Роман Абрамовичийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай маш дотно харилцаатай, ОХУ-ын төр засагтай хамтран ажилладаг хэмээн үзэж, хөрөнгийг нь царцааж байгаа юм.

Хэвлэлүүд Роман Абрамовичийн бүрэн эзэмшлийн хөлбөмбөгийн “Челси” клуб санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсныг онцгойлон цохон тэмдэглэж байна. Одоо “Челси” клуб албан байр, стадиондоо засвар хийх, тоглолтын тасалбар худалдах, хөлбөмбөгчдийг зарах мөн худалдан авах боломжгүй боллоо.

Мөн Роман Абрамович клубээ зарах боломжгүй. Харин Их Британийн төр засгийн хараа хяналтын дор хэн нэгэнд үнэгүй шилжүүлэх боломжтой гэнэ. Хэрвээ клуб ойрын хугацаанд шинэ эзэнтэй болохгүй бол сар орчмын дараагаар дампуурах аюултай ажээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn