Аваргуудын лигт “Челси” хожиж, харин “Ювентус” тэнцлээ

Тоглолтын явцад Хаким Зиеш болон Матео Ковачич нар гэмтэж талбайгаас гарсан нь хожлын хажуугаарх муу мэдээ болов.
Аваргуудын лигт “Челси” хожиж, харин “Ювентус” тэнцлээ

Европын Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хоёр тоглолт өчигдөр боллоо. Аваргуудын лигийн өмнөх улирлын аварга Английн “Челси” талбайдаа Францын аварга “Лилль”-ийг хүлээн авч, Кай Хаверц, Кристиан Пулишич нарын гоолоор 2:0-ээр хожлоо.

Тоглолтын явцад Хаким Зиеш болон Матео Ковачич нар гэмтэж талбайгаас гарсан нь хожлын хажуугаарх муу мэдээ болов.

Мөн өмнөх улирлын Европа лигийн аварга Испанийн “Вильярреал” талбайдаа Италийн “Ювентус”-ыг хүлээн авлаа. Тоглолт эхлээд дөнгөж 32 дахь секундэд Италийн клубийн 22 настай залуу довтлогч Душан Влахович эхний гоолыг оруулсан юм. Энэ нь түүний Аваргуудын лигийн анхны тоглолт байлаа.

Гэвч талбайн эздийн хүчин чармайлт үр ашгаа өгч, цагтаа “Валенсиа”-гийн ахлагчаар тоглож явсан Даниел Парехо 66 дахь минутад гоол оруулснаар хоёр баг 1:1-ээр тэнцлээ. Хариу тоглолтоор ялагч тодрох болно.

Энэ улирлаас Европын цомын тэмцээнд зочлон тоглолтын гоолын дүрмийг цуцалсан учир хоёр баг хоёр тоглолт гоолын тоо тэнцвэл пенальтиар ялагчийг тодруулах болно.

Эх сурвалж: ESPN

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn