Куманд нөхцөл байдлыг засаж сайжруулах гурван тоглолт өгөв

Энэ нь Ла лигт “Райо Вальекано”, “Алавес” болон Аваргуудын лигт Украины “Динамо Киев”-тэй хийх тоглолт юм.
Куманд нөхцөл байдлыг засаж сайжруулах гурван тоглолт өгөв

Эль-Класико буюу Испанийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа хоёр клубын өрсөлдөөнд “Барселона” талбайдаа “Реал Мадрид”-д 1:2-оор хожигдлоо.

Үүний дараагаар “Барселона”-гийн фанатууд багийнхаа дасгалжуулагч Рональд Куманы автомашиныг бүчин, дургүйцэл, эгдүүцлээ илэрхийлээд амжлаа. Түүнийг халах ёстой гэж фанатуудын зарим хэсэг нь үзэж буй юм.

Тэгвэл Каталоны клубийн удирдлага нидерланд мэргэжилтэнд үүссэн нөхцөл байдлыг засаж сайжруулах гурван тоглолт өгчээ. Энэ нь Ла лигт “Райо Вальекано”, “Алавес” болон Аваргуудын лигт Украины “Динамо Киев”-тэй хийх тоглолт юм. Хэрвээ энэ гурван тоглолтод Куманы удирдсан баг оноо алдах юмуу муу тогловол халж ч магадгүй гэсэн үг.

Эль-Класикогийн өмнө “Барселона”-гийн ерөнхийлөгч Жоан Лапорта “Энэ тоглолтод хожигдлоо ч гэсэн Куман ажлаа хийсэн хэвээр байх болно” хэмээн мэдэгдэж байсан.

Эх сурвалж: MARCA

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn