Агуеро гурван сар тоглолтод оролцохгүй

Аргентин довтлогчийн хувьд зүрхний хэм алдагдалтай гэсэн онош тогтоогджээ.
Sergio Aguero
Sergio AgueroToni Albir

Серхио Агуэрод зүрхний хэм алдагдалтай гэсэн онош тогтоогдсон тухай Барселона клуб мэдэгдлээ.

Аргентин довтлогчийн хувьд өнгөрсөн амралтын өдрүүдээр Депортиво Алавестай хийсэн тоглолтын үеэр цээж нь өвдөж, улмаар талбайг орхисон бөгөөд шинжилгээний үр дүнгээс харахад хамгийн багадаа гурван сар талбайд гарахгүй гэнэ.

Зүрх судасны эмч Норберто Деббаг "Ховдлын эмгэг нь зүрхний бүтцэд гэмтэл учруулдаг тул хамгийн төвөгтэй байдаг. Тосгуурын хэм алдагдал нь илүү хоргүй байдаг бөгөөд үүнийг эмээр эмчилж болно" гэж тайлбарлажээ.

Өндөр ачаалалтай тоглолтын явцад тамирчдын зүрхний хэм алдагдах тохиолдол илэрдэг бөгөөд өнгөрсөн зун зохион байгуулагдсан ЕВРО-2020 тэмцээний үеэр Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксен тоглолтын дундуур эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Ямартай ч Аргентин довтлогч маань хөгжөөн дэмжигч нартаа хандан өөрийн олон нийтийн сүлжээгээр дамжуулж талархал илэрхийлээд байна.

Эх сурвалж: Marca.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn