“Супер бүргэдүүд” Африкийн цомоос хасагдлаа

Шөвгийн найман багийн зургаа нь тодроод байна.
“Супер бүргэдүүд” Африкийн цомоос хасагдлаа

Хөлбөмбөгийн Африкийн цомын тэмцээний 1/8 шигшээ тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. Одоогоор шөвгийн найман багийн зургаа нь тодроод байна. “Хар тив”-ийн хамгийн алдартай багууд Камерун, Сенегалын багууд учраагаа буулган авч, дунд шөвөгт шалгарлаа. Тус тэмцээний гурван удаагийн аварга, “Супер бүргэдүүд” хочтой Нигерийн шигшээ баг өчигдөр Тунист 0:1-ээр хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Түрүүлэх магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж буй “Ливерпуль”-ийн Мо Салах тэргүүтэй Египетийн шигшээ өнөөдөр Кот д’Ивауртай тоглоно.

1/8 шигшээ тоглолт

Сенегал – Кабо-Верде 2:0

Гоол: 63 мин Мане 1:0, 90 мин Дьенг 2:0

Марокко – Малави 2:1

Гоол: 7 мин Манго 0:1, 45 мин Эн-Несири 1:1, 70 мин Хакими 2:1

Буркина Фасо – Габон 1:1

Гоол: 28 мин Траоре 1:0, 90 автогол Гира 1:1

Нигери – Тунис 0:1

Гоол: 47 мин Мсакни 0:1

Гвиней – Гамби 0:1

Гоол: 71 мин Барроу 0:1

Камерун – Комор 2:1

Гоол: 29 мин Токо-Экамби 1:0, 70 мин Абубакар 2:0, 81 мин Мшангама 2:1

Кот-д`Ивуар – Египет

2022.01.26 “Stade Omnisport de Douala”

Мали – Экваторын Гвиней

2022.01.26 “Limbй Omnisport Stadium”

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn