PUBG mobile Өмнөд Азийн Мэргэжлийн Лиг 2022 тэмцээнд Монголын Stalwart баг түрүүллээ

Цахим спортод Монгол Улсын тамирчид нэрээ мандуулсаар байна.
PUBG mobile Өмнөд Азийн Мэргэжлийн Лиг 2022 тэмцээнд Монголын Stalwart баг түрүүллээ

Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай PMPL SA Spring 2022 буюу PUBG Мobile тоглоомын Өмнөд Азийн Мэргэжлийн Лиг 2022 тэмцээнд сар гаруй хугацааны турш Азийн шилдэг 20 баг хоорондоо өрсөлдсөн билээ. Тэмцээнд Монгол Улсаас Stalwart Esports, Zeus clan буюу IHC Esports, 𝗦𝗘𝗔𝗟 E-Sports, SAVAGEeSPORTS гэсэн багууд оролцож бүсийн хүчтэй өрсөлдөгчид гэдгээ нотлон харуулсаар эцэст нь STALWART баг тэмцээний аварга боллоо.

Багийн бүрэлдэхүүн:

"skryyy" - Б.Билгүүтэй

"TOP" - А.Бүрэнбаяр

"pikA" - Э.Өнөболд - Багийн Ахлагч

"Аction" - Г.Сүхбат

"Senator" - Б.Жаргалсайхан - Дасгалжуулагч

Мөн эхний 10-н байрыг эзэлсэн багууд PMPL South Asia Championship Spring 2022 буюу Азийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Үүнд IHC Esports 4 дүгээр байранд, Seal Esports 7 дугаар байранд орсноор багтсан билээ.

Харин SAVAGE eSPORTS багийн хувьд тэмцээний дараагийн улирлын PMPL SA Fall 2022 буюу намрын лигт өрсөлдөж Азийн аваргад орох эрхээ авах боломжтой аж.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn