MOBA тоглоомны тухай?

MOBA - Multiplayer online battle arena
MOBA тоглоомны тухай?

MOBA тоглоомын дүрэм нь тоглогчид хоёр багт хуваагдан эсрэг багийнхаа төв барилгыг түрүүлж нураасан нь ялдаг. Ингэхдээ нэг тоглогч нэг баатар сонгон авч удирдах ба тоглолтын явцад хоорондоо байлдаж, creep буюу цэрэг устгаж XP оноо цуглуулан зэрэглэлээ (1-30) нэмэх ба үүний хажуугаар алт цуглуулан зэвсэг авч хүчээ нэмж 6 орон зайг дүүргэнэ. MOBA тоглоом нь стратегийн тоглоом бөгөөд хамгаалалт довтолгоонд суурилж ганц дойл алдахад л бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөх боломжтой бөгөөд хожигдож буй баг эргэн ирэлт хийх бүрэн боломжтой.

Тоглоомын нэг чухал хэсэг бол draft буюу баатар сонголт юм. MOBA тоглоом нь ихэвчлэн 100 гаруй баатартай ба бүгд өөр өөрсдийн гэсэн хүч, хурд, хамгаалалт, онцгой чадваруудтай. Хэрвээ баатар сонголт сайн хийгдсэн бол ялах магадлал нэмэгдэнэ. Учир нь баатар болгон сул болон давуу талтай хоорондоо хослох эсвэл зөрчилдөх боломжтой ба өрсөлдөгч багийнхаа баатрын эсрэг баатрыг нь сонгохыг зөвлөе.

Хамгийн анхны MOBA тоглоом бол Warcraft III: The Frozen Throne буюу бидний сайн мэдэхээр Dota1 (Defense Of The Ancients) 2003 онд зохиогдож байсан. Үүний дараачаар League Of Legends (2009), Heroes Of Newerth (2010), тэгээд бидний сайн мэдэх И-Спортын хамгийн өндөр шагналын сантай Dota2 (2013) гарч ирсэн билээ. Мөн Mobile Legends, Bang Bang, Clash Royale, Legends Of Runeterra гэх мэт утасны MOBA тоглоомууд ч бий.

MOBA тоглоомоос юуг сурах вэ?

1. Багаар ажиллах чадвар

2. Асуудалд дүн шинжилгээ хийх чадвар

3. Богино хугацаанд шийдвэр гаргах чадвар

4. Сэтгэл хөдлөлөө хянах

5. Саад бэрхшээлийг даван туулах хат

6. Шинэ найз нөхөдтэй болох

7. Удирдах чадвар

8. Асуудлыг шийдвэрлэх чадвар гэх мэт.

Цахим тоглоом учир та цагаа зөв зохицуулж тоглох хэрэгтэй бөгөөд компьютерийн ард хэт удаан суух нь биеийг тань чилээнэ. Тиймээс дасгал хөдөлгөөн сайн хийж, нүдээ амрааж, нойроо сайн авч байх хэрэгтэй. Хэрвээ та илүү ихийг сонирхож байвал The International-1 (TI-1) буюу хамгийн анхны, хамгийн өндөр шагналтай тэмцээний тоглогчдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаарх доорх баримтат киног үзэхийг зөвлөж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn