Түүх: The International- 2011 (TI-1)

NA'VI
NA'VI

Дота 2 -ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (TI-1) нь 2011 онд Германы Кёльн хотод болсон GamesCom үзэсгэлэнгийн үеэр Valve корпорацийн зохион байгуулсан хоёр тэмцээний нэг нь байсан юм. Valve корпораци дэлхий нийтийн анхаарлыг татаж Дота 2-ыг олон тоглогчтой болгохын тулд 1,6 сая ам.долларын шагналын сантай тэмцээн зарлажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг, олонд танигдсан 16 багийг урьж оролцуулсан бөгөөд TI-1 нь E-Sport-ын түүхэнд шинэчлэлийг хийж чадсан юм.

Тухайн үеийн E-Sport-ын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн нь CPL WORLD TOUR FINAL 510.000 ам.доллар байжээ. TI -д түрүүлсэн баг 1.000.000 ам.доллар гэж зарласан нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан билээ.

Na`Vi баг
Na`Vi баг

Na`Vi гайхалтай тоглолт үзүүлж финалд EHOME-той (BO5) Best Of 5 цуврал тоглож 3:1 харьцаатайгаар буулган авснаар 1.000.000 ам.доллартай гэртээ харьсан билээ. NA'VI -ийн бүрэлдэхүүнд Artstyle, Dendi, XBOCT, Puppey, LightToHeavan байсан бөгөөд Puppey одоо Team Secret -ийн багийн ахлагчаар TI-10 тэмцээнд оролцож байгаа билээ.

Тоглолтын харьцаа 1:1 байхад 3 дахь тоглолтон дээр Dendi анх удаагаа Enigma -аар тоглож үзсэн бөгөөд түүний Pudge, Puck, Viper домог болон үлдсэн билээ.

TI-1 -т оролцож байсан тоглогчдоос одоо TI-10 -т оролцож буй тоглогчид:

Team Secret багийн Puppey

Evil Geniuses багийн iceiceice

PSG.LGD багийн дасгалжуулагч xio8

Undying багийн дасгалжуулагч Fear

Мөн аналист, тайлбарлагч арын албанд олон тоглогчид ажиллаж байна.

Puppey болон KuroKy нар TI-1 тэмцээнээс TI-9 тэмцээн хүртэл нэг ч өнжөөгүй байсан бөгөөд энэ жил KuroKy өнжсөнөөр Puppey цор ганц TI өнжөөгүй тоглогч болсон билээ.

TI-1 тэмцээний тухай илүү ихийг Valve -ийн баримтат киноноос үзээрэй.

Эх сурвалж: Dota2, Liquipedia dota2.fandom Valve

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn