
Жесси Вайникка буюу JerAx нь 1992 оны 5 дугаар сарын 7-нд Финланд улсад төрсөн, хоёр удаагийн Дота 2-ын дэлхийн аварга залуу юм. Түүний нийт ашиг орлого нь 6,470,680 ам.доллар бөгөөд цахим спортын ашиг орлогоороо жагсаалтын хоёрт ордог юм.
JerAx нь 2013 оноос Дота 2-ын мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлсэн ба долоон баг дамжсаны эцэст 2016 онд OG-тэй нэгдсэн. Түүнийг 4 номерын байрлал дээр дэлхийн хамгийн шилдэг нь гэхэд маргах хүн байхгүй билээ. Тэрээр TI8, TI9, Бостон мажор, Киев мажоруудын аварга юм. Улмаар 2020 оны 1 дүгээр сард JerAx албан ёсоор тамирчны замналаасаа зодог тайлсан юм.
Харин энэ сарын 20-нд JerAx АНУ-ын Дота 2-ын хамгийн том баг TI5-ын аварга EG (Evil Geniuses) багтай нэгдэж мэргэжлийн тоглогчийн замналдаа эргэн ирлээ.
Эх сурвалж: Liquipedia, Evil Geniuses