
TI 7-ийн аварга Nigma Galaxy багийн зохион байгуулж буй уг тэмцээнд урилгаар 10 баг оролцож байна. Үүнд мэдээж Nigma Galaxy-ын 2 баг багтсан ба үлдсэн 8 нь бүсээ тэргүүлж буй хүчирхэг багууд юм.
Тэмцээний шагналын сан 272,000 ам.доллар бөгөөд 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Дубай хотноо ЛАН-гаар зохион байгуулагдана. Мэдээж TI 10-ын аварга Spirit баг оролцох ба тэмцээний хувиар Монголын цагаар өдөр явагдах нь таатай хэрэг. Тэмцээний шууд дамжуулалтыг twitch-ээс хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: gamersgalaxy