Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн тухай мэдвэл зохих 10 баримт

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн тухай мэдвэл зохих 10 баримт

Өнөөдөр Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой тохиож байна. Хүний эрх , эрх чөлөөг баталгаажуулж, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн жинхэнэ ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл тус Үндсэн хуулийн тухай мэдвэл зохих 10 баримтыг хүргэж байна.

1. Ард түмнийхээ саналыг тусгах их ажил өрнүүлж, улс орон даяар хэлэлцүүлсэн анхны хууль

2. Монгол Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үйлчилж буй Үндсэн хууль

3. Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиар хориглосон, хязгаарласан хүний эрхийг сэргээн тунхаглаж, төвлөрсөн нэг намын ноёрхлыг халж, улс төрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг баримталсан зэрэг дэвшилтэд, түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм.

4. Үндсэн хуулийн нэрийг сонгох тал дээр нэлээн маргаж байж. Их цааз, Их засаг, Үндсэн хууль гэдэг нэрсээс сонгохоор хэлэлцэж байсан.

5. Төрийн сүлдийг цагаан шонхор шувуу бүхий агуулгатай байлгахаар санал, төсөл анх оруулж байсан.

6. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000.12.14 болон 2019.11.14-ний өдрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Мөн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

7. Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр 2 удаа, мөн 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцжээ.

8. Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 75 хоног хэлэлцсэн байна.

9. Үндсэн хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн гар бие оролцон батлалцсан түүхтэй

10. Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn