Бээжинд буй бидний түүх: Жибзундамба хутагтын даншгийн сэлэм

Харь орны соёл, түүхтэй танилцахын зэрэгцээ Монголынхоо түүх, соёлын дурсгалыг нүдээр үзэх боломж бидэнд бий.
Бээжинд буй бидний түүх: Жибзундамба хутагтын даншгийн сэлэм

Хааны ордны музейн хөмрөгт хадгалагдаж буй нэгэн сонирхолтой дурсгал нь 4 дүгээр Жибзундамба хутагтын 92 см урт, 4.2 см өргөнтэй даншгийн сэлэм юм. Тус сэлэмд дагалдуулсан цагаан арьсан дээр "嘉庆十四年八月初四日,哲布尊丹巴呼图克图恭进丹书克剑两把" (Сайшаалт ерөөлтийн арван дөрөвдүгээр (1809) оны 8 сарын шинийн 4-ний өдөр Жибзундамба хутагтын барьсан даншгийн сэлэм хоёр) хэмээн бичжээ.

Даншиг нь бат оршил хэмээх төвд үг бөгөөд ихэс дээдэс, лам нарт насан хутаг оршуулахыг бэлгэдсэн, мөн ихэс дээдэс, хувилгаан гэгээний мэндэлсэн болон тодорсон, ирж бууж өнгөрсөн ойг дурсан тэмдэглэх шашны нэгэн зүйл ёслол юм. Даншгийн үеэр ном хаялцах, цам харайх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг ба нэгэнд нь энэхүү сэлмийг ашигладаг байсан бололтой.

Түүх өгүүлэх нь

Богд Жибзундамба хутагт IV Лувсантүвдэнванчүг нь 1775 онд төрж 1813 онд занч халжээ. Түүнийг 1781 онд Халхын шарын шашны тэргүүн Богд Жибзундамба хутагтаар тодруулан ширээнд залсан. 1778 онд IV Богд Их хүрээг Хүй Мандалаас нүүлгэж Дамбадаржаа хийдийн өмнө, Туул голын хойд этгээдэд шилжүүлж, олон сүм дацан байгуулжээ. Түүний шарилыг Амарбаясгалан хийдийн алтан суваргад залсан түүхтэй.

Эх сурвалж: Doc88, Bilibili

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn