Бээжинд буй бидний түүх: Хошуудын ноён Дэлэг увшийн буу

Харь орны соёл, түүхтэй танилцахын зэрэгцээ Монголынхоо түүх, соёлын дурсгалыг нүдээр үзэх боломж бидэнд бий.
Бээжинд буй бидний түүх: Хошуудын ноён Дэлэг увшийн буу

Энэ удаагийн танилцуулгадаа Хааны ордны музейд хадгалагдаж буй Дэлэг увш ноёны шувууны бууг онцолж байна. Буу 144 см урттай бөгөөд дагалдуулсан цагаан арьсан дээр "乾隆……十七日霍硕特贝勒德勒克悟巴什恭进鸟枪一杆" (Тэнгэрийн тэтгэсний ... (1; 2) 7-ны өдөр Хошуудын бэйл Дэлэг увшийн барьсан шувууны буу нэг) хэмээн бичжээ. Он сар тодорхойгүй боловч Дэлэг увш 1773 онд бэйл хэргэм залгамжилж 1791 онд нас барсан учир бууг 1773-1791 оны хооронд бэлэглэсэн байж таарна.

Түүх өгүүлэх нь

Дэлэг увш нь Хошуудын Гүнгэ ноёны хөвүүн. 1771 онд Увш хааны хамт Ижил мөрнөөс Или голд нүүдэллэн ирэхэд Гүнгэ 25 настай байжээ. Тэрээр Хөхнуурын Гүүш хааны ах Хөндлөн увшийн гуравдугаар хөвүүн Доржийн хойчис. Доржийн хүү Тороших, түүний хүү Чүгүй, түүний хүү Тэх, Тэхийн хүү Гүнгэ аж. 1771 оны 9 дүгээр сард Халуунаас зайлах ордонд Манжийн хаантай уулзахад Гүнгэгийн хөргийг зуруулж, 3 мянган ард захирсан түүнийг Бат сэтгэлт Хошууд аймгийн Түшээт бэйл өргөмжилж Зултаст суулгасан нь одоогийн ШУӨЗО-ны Баянгол Монгол үндэстний өөртөө засах жөүн хошууд юм. Гүнгэ 1773 онд нас барсны дараа Дэлэг увш хэргэмийг залгамжилжээ.

Эх сурвалж: Doc88

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn