
Азийн орнууд дунд өргөн хэрэглэгддэг зурхай нь тэнгэрийн оддоос, газрын махбодуудын системийг хэрэглэдэг ба эдгээр нь ГАЛ, УС, МОД, ГАЛ, ШОРОО болой. 12 жилийн жил тус бүр нь дээрх таван махбодын шинжийг агуулж байдаг. Жаран жилд энэ тойрог битүүрч дахин эхэлдэг бөгөөд хоёр ижил махбодын шинжтэй бар жил жаран жилийн зайтай тохиодог. Өөрөөр хэлбэл, 1974 оны усан бар, 1986 оны галт бар жилд төрсөн хүнээс өөр зан чанартай байна гэсэн үг юм. Таны хэдэн онд ямар махбод дээр төрсөн нь таны зан чанарт нөлөөлдөг гэж манай уламжлалт итгэдэг.
Төрсөн онууд: 1950, 2010
Төмөр барууд нь өөртөө төвлөрсөн, бусдын шийдвэр, зааварчилгааг дагадаггүй төрөлхийн удирдагчид байдаг. Тэд эрх мэдэлтэй байхаас айдаггүй боловч тойрон хүрээлэгчдээ энэрэнгүй зөөлөн ханддаг. Барууд бусдыг зовж шаналахыг зүгээр хараад сууж чаддаггүй өгөөмөр хүмүүс юм. Танд бар найз байдаг бол тусламж гуйхаас битгий санаа зовоорой. Гэвч тэдний энэ сайхан сэтгэл рүү ус цацах тохиолдол олон бий. Энэ зангаасаа болж хуурагдсан, луйвардуулсан барууд олон байдаг.
Төмөр баруудын хүсэл тэмүүллийг гаднаас нөлөөлж өөрчлөх боломж тун бага байдаг. Тэд хэзээ ч мөнгөгүй байдаггүй бөгөөд түүнд туслах хүмүүс үргэлж олддог. Их хэмжээний мөнгө цуглуулсан тохиолдолд үнэт зүйл болгож хадгалах нь төмөр баруудын хувьд хамгийн сайн шийдэл бөгөөд итгэмтгий, өглөгч зангаасаа болоод мөнгөө луйвардуулах магадлал өндөр байдаг.
Төрсөн онууд: 1962, 2022
Усан барууд нь хүмүүстэй гүнзгий харилцаа тогтоохдоо сайн. Бусад баруудаа бодвол хувийн амьдралдаа ач холбогдол өгдөг, гэрсэг, нам гүм амьдралыг нэн тэргүүнд тавьдаг. Тэд гаднаа түрэмгий мэт боловч дотроо шийдэмгий бус, өөрийгөө их барьдаг. Гэр бүл болон ажлын ялгаа заагийг ямагт барьж, хэзээ ч ажлын стресс, уур амьсгалыг гэртээ авчирдаггүй. Барууд дундаа тун тайван, гэр бүлийн гишүүддээ анхаарал тавьж халамжлах дуртай.
Мэдээж бар учир яагаад ч эрх мэдлийг хүсэхгүй байна гэж үгүй. Шаргуу хөдөлмөрлөсний хэрээр амжилт гаргаж байвал төд удалгүй тэд зүрхнийхээ гүнд юу хүсэж байгаагаа ойлгодог. Хэдий тайван тогтуун боловч араатны зөн нь тэдэнд байсаар байдаг тул хүлээцтэй байдал болон хайрлаж хүндлэхэд суралцахаа зогсоож болохгүй. Эс тэгвээс гэр бүлийн таагүй уур амьсгал ажил үйлсэд нөлөөлөх сөрөг талууд байдаг.
Төрсөн онууд: 1974, 2034
Модонд суусан болоод ч тэр үү юм санахдаа хамгийн сайн барууд нь тэд юм. Олж авсан чадвараа ашиглан бүтээлч байж шинийг санаачлах тал дээр тун ч соргог, хүсэл тэмүүлэлтэй. Тал бүрийн авьяастай болоод ч тэр үү амьдралын замаа аль мэргэжлээр явах вэ гэдэг том асуудалтай. Харин шаг хийсэн сайхан зөвлөгөө өгдөг зүрхний найзуудтай байх нь модон барсад амьдралын зам мөрөө сонгоход нь төхөмтэй байдаг.
Эдгээр барсын нэг онцлог бол хайр дурлал болон нөхөрлөлийг юунаас ч илүү чухалчилдаг. Ажил хэрэг болон санхүүгийн тал дээр амжилт тэднийг байнга дагадаг. Цаг хугацаа болон байгаа санхүүгийн бололцоогоо зөв ашиглаж чадвал урт хугацаандаа тэднийг хосгүй хувь тавилан хүлээж байдаг.
Төрсөн онууд: 1926, 1986
Дүрэлзэн ассан эдгээр барс нь чин сэтгэлтэй, нямбай зангаараа бусдаасаа ялгардаг. Галын махбод учир чадварлаг, зорьсноо хийдэг зантай. Хов жив, өдөр тутмын яриа хөөрөөнд ороод байдаггүй ч гэм нь нэг оролцоод ам нь халчихвал хэнд ч ярих боломж олголгүй дуу мэдэн ярьж гарна даа. Энэ байдлаас нь өнгөц дүгнэж болохгүй. Төрөлхийн ухаалаг, суралцахаас хэзээд татгалздаггүй байдал нь тэднийг чимдэг. Анхаарч явах зүйл нь эрүүл мэндийн байдал бөгөөд бусад баруудаас илүү эмнэлгийн үзлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрд нь авч байх хэрэгтэй.
Бар бүр түрэмгий биш. Галт барсууд тэр дундаа бүр ч түрэмгий бус бөгөөд алдааг уучлахдаа бусдаас илүү. Энэ нь тэднийг гайхалтай эхнэр, нөхөр болгодог. Санхүүгийн гачигдалгүй байдал нь эрүүл мэндийн сул талаа нөхөхөд нь тустай байдаг.
Төрсөн онууд: 1938, 1998
Нутгийн шороо үнэртүүлсэн тус суудалтай барсууд нь өглөгч нигүүлсэнгүй боловч гэм нь жаахан биеэ тоосон эрхэмсэг байдаг. Тэд төрөлхийн энтрепренер байж бусдыг удирдах, итгэлийг олохдоо гаргууд. Бусдад туслах зуршилтай болоод тэр үү тэдэнд туслах хүмүүс ямагт бий. Энэ нь тэднийг юугаар ч сольшгүй сайн анд нөхөр болохыг нь илтгэдэг.
Залуу зандан цагтаа философи, метафизикт сонирхдог ба нас нэмэхийн хэрээр ухаанаа хурцалж байдаг. (Манай талын л тарвага юм байна) Хэнийг хайрлаж дурлахаа сайтар сонжих хэрэгтэй нь дээр хэт мэдрэмтгий байдлаасаа болоод таагүй хувийн амьдралтай байх магадлал өндөр байдаг.
Энэ хүрээд хоёрдугаар хэсэг өндөрлөж байна. Дараагийн хэсгээр бид баруудын хайр дурлал болон ажил амьдралтай холбоотой мэдээллүүдтэй танилцах болно.