"THE VOICE OF MONGOLIA" шоуны 3-р улирлын ялагч Г.Даваадалайд ялагчийн шагнал болох “MG RX 5” автомашиныг гардууллаа

"THE VOICE OF MONGOLIA-2022" шоуны 3-р улирлын ялагчаар үзэгчдээс 66.7%-ийн санал авснаар Д.Отгонбаяр шүүгчийн багийн гишүүн, уянгалаг хоолойт Г.Даваадалай тодорсон билээ.
"THE VOICE OF MONGOLIA" шоуны 3-р улирлын ялагч Г.Даваадалайд ялагчийн шагнал болох “MG RX 5” автомашиныг гардууллаа

Голланд улсаас гаралтай "THE VOICE" шоу нь дэлхийн 60 гаруй оронд шинэ дуу хоолой, шинэ авьяастныг эрж хайсаар 22 жилтэйгээ золгож байна. 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “MОНГОЛ ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр “THE VOICE OF MONGOLIA” шоу нэвтрүүлэг Монголын үзэгчдэд хүрч эхэлснээр шинэ дуу хоолойг илрүүлэх аялал эхэлсэн байдаг.

Ийнхүү "THE VOICE OF MONGOLIA-2022" шоуны 3-р улирлын ялагчаар үзэгчдээс 66.7%-ийн санал авснаар Д.Отгонбаяр шүүгчийн багийн гишүүн, уянгалаг хоолойт Г.Даваадалай тодорсон билээ. Тэгвэл өчигдөр тус шоуны ялагч Г.Даваадалайд “MOНГОЛ ТВ” телевиз болон ивээн тэтгэгч "Global motors" ХХК зүгээс тус нэвтрүүлгийн ялагчийн шагнал болох “MG RX 5” автомашиныг гардууллаа.

Г.Даваадалай

Энэ жилийн хувьд тус шоу нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу шууд дамжуулалт, дөрөвдүгээр шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн 3 шат шууд дамжуулалтаар хүрсэн үзэгчдэд хүрсэн билээ.

"THE VOICE OF MONGOLIA" шоуны 3-р улирлын ялагч Г.Даваадалайд ялагчийн шагнал болох “MG RX 5” автомашиныг гардууллаа
Г.Даваадалай: Амьдралдаа маш гоё өнгө нэмэх гэж VOICE шоунд орсон

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn