Пабло Пикассогийн уран бүтээлүүд дуудлага худалдаагаар нийт 109 сая ам.доллараар зарагджээ

Пабло Пикассо уран зураачийн мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний 11 урлагийн бүтээлүүдийг Лас Вегас дахь дуудлага худалдаагаар нийт 109 сая ам.доллараар зарагджээ.
Пабло Пикассогийн уран бүтээлүүд дуудлага худалдаагаар нийт 109 сая ам.доллараар зарагджээ
Зургийг: The Associated Press

MGM амралтын газрын эзэн уран зураач Пабло Пикассогийн нийт есөн уран зураг, хоёр шаазан эдлэлийг худалдахаас өмнө энэхүү уран бүтээлүүд хорь гаруй жилийн турш Беллагиогийн Дүрслэх урлагийн галерей дахь Пикассо ресторанд тавигдаж байсан ажээ.

Энэхүү дуудлага худалдаа өнгөрөгч бямба гаригт АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан юм.

Дуудлага худалдааг Пикассогийн 1938 онд зурсан "Femme au béret rouge-orange" хэмээх уран зургаар эхлүүлсэн бөгөөд энэхүү уран бүтээл нь 40.5 сая ам.доллараар зарагджээ. Уг зураг хамгийн сүүлд 1980-аад онд дуудлага худалдаагаар 900,000 доллараар зарагдсан бөгөөд дараа нь1998 онд казиногийн магнат Стив Винн худалдаж авсан бөгөөд MGM компани түүнээс Мираж амралтын газрыг худалдаж авснаар тус компанийн эзний өмч болсон юм. Мөн түүний “Homme et enfant” 1959 оны хоёр метр орчим өндөртэй бүтээл 24.4 сая доллараар зарагджээ.

Дуудлага худалдаа 45 минут орчим үргэлжилж, 150 орчим хүн оролцсон байна.

Пабло Пикассо 1881 оны 10-р сарын 25-нд Испанийн Малага хотод мэндэлж, 1973 оны 4-р сарын 8-нд Франц Улсад насан эцэслэжээ. Тэрбээр 70 гаруй жил уран бүтээлээ туурвихдаа 13000 гаруй уран зураг зурсан юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn