“Модон урлал Монгол авдар” үзэсгэлэнд 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ

Үзэсгэлэнд нүүдэлчин монголчуудын амьдралын түүх, ёс заншлыг агуулсан Угсаатны зүйн гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрийг дэглэсэн байна.
“Модон урлал Монгол авдар” үзэсгэлэнд 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ

Монголын Үндэсний музейд “Модон урлал Монгол авдар” үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд нүүдэлчин монголчуудын амьдралын түүх, ёс заншлыг агуулсан Угсаатны зүйн гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрийг дэглэсэн байна. Монголчуудын уламжлалт эрээлсэн, алтан цоолбор, сийлбэр хээтэй болон худалдаа арилжаа, язгууртан ноёдын шагнал хэрэглэлд зориулагдан ирсэн хятад төвөд авдрууд үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн нь сонирхолтой байлаа.

Тус үзэсгэлэнд Угсаатны зүйн гэр музейн үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнийн цуглуулга дахь 150 авдар багтжээ. Тэрээр 2000 оноос эхэлж авдар цуглуулж эхэлсэн байна. Түүний цуглуулгад монголчуудын амьдралын түүхэн замналыг хүүрнэх 300 гаруй авдар байгаа аж.

П.Амгаланбаяр

Эх сурвалж: polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn