Медиа цаг агаар №3

Долоо хоног бүр уншигч таны гарт очдог медиа салбарын цаг агаарын мэдээний ээлжит дугаарыг хүргэж байна.
Медиа цаг агаар №3

ТикТок-ийн Оросын эсрэг баримталж буй бодлого бодит нөлөө үзүүлнэ

ТикТок ОХУ-ын Төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн харьцах талаар шинэ бодлогыг боловсруулаад байгаа билээ. Интернэтийн аюулгүй байдлын Trust Lab компанийн үүсгэн байгуулагч, Google-ийн итгэлцэл, аюулгүй байдлын дэд дарга асан Том Сигел хэлэхдээ, ТикТок-ийн хариулт бол нийгмийн сүлжээн дэх "муу контент"-ийг хянахын тулд хийж болох зүйлсийн хувьд "мөсөн уулын зөвхөн орой" юм гэжээ.

Оросын төрийн хэвлэлүүд дайны эсрэг жагсаал хийсэн продюсерыг Их Британитай хуйвалдсан урвагч гэв

Украины дайны эсрэг эсэргүүцлийн жагсаалд Оросын төрийн өмчит Нэгдүгээр суваг телевизийн захирал Марина Овсянникова оролцсон юм. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдлагын талаар худал мэдээлэл цацаж байна гэж хэлсэн Овсянниковаг Их Британийн Элчин сайдын яамтай хамтран жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаад байна.

Орос Инстаграм "Rossgram" зах зээлд гарна

Инстаграмын хоригт өртөөд байсан ОХУ ирэх даваа гарагт тус улсад Инстаграмын үлдээсэн хоосон орон зайг нөхөх Rossgram нэртэй платформыг санал болгох гэж байгаагаа зарлалаа. Нэрийн ижил төстэй байдлаас гадна Rossgram-ийн дизайн, зохион байгуулалт, дизайн нь Метагийн зураг хуваалцах программтай төстэй байх аж.

Тус санаачилгын олон нийттэй харилцах албаны дарга Александр "Миний хамтрагч Кирилл Филимонов болон манай хөгжүүлэгчид энэ үйл явдлын эргэлтэд аль хэдийн бэлэн байсан. Эх орон нэгтнүүдийнхээ дуртай алдартай нийгмийн сүлжээний Орос аналогийг бий болгох боломжийг алдахгүй байхаар шийдсэн" хэмээжээ.

Нэтфликсийн анхны FPS тоглоом "Into the Dead 2: Unleashed" гарлаа

Нэтфликсийн видео тоглоомын сектор болох Netflix Games-ийг одоо Android болон iOS төхөөрөмж дээр ашиглах боломжтой болоод байгаа билээ.

АНУ-д төвтэй шууд дамжуулах үйлчилгээний аварга компани Шинэ Зеландад төвтэй хөгжүүлэгч PikPok-ийн бүтээсэн “Into the Dead 2: Unleashed” нэртэй анхны тоглоомоо гаргаж байна.

Сонирхуулахад, Narcos цувралын хоёрдугаар ангид тоглосон Шинэ Зеландын жүжигчин Мэтт Уилан тоглоомын гол дүрүүдийн нэг болох Мэйсоны дууг оруулсан ажээ.

Энэтхэгийн энтертайнмент, медиа салбар 2030 он гэхэд 100 тэрбум долларт хүрнэ

Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хэвлэл мэдээллийн салбаруудын нэг болох Энэтхэгийн медиа салбар одоогийн байдлаар 28 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд 100 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна гэж Энэтхэгийн Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн яамны (MIB) Нарийн бичгийн дарга Апурва Чандра баасан гарагт мэдэгдэв. Тэрээр энэхүү өсөлтийг бий болгоход тус улсад шаардлагатай авьяас, бүтээлч ур чадвар хангалттай бий гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Археологичид эртний Помпей хотын VR дүрсийг бүтээжээ

Археологичид эртний орон сууцууд ямархуу харагддаг байсныг илүү сайн ойлгохын тулд виртуал бодит байдлын технологийг ашиглан МЭ 79 онд Везувий галт уулын дэлбэрэлтээр сүйрсэн Помпей хотыг сэргээн босгосон тухай эртний археологийн сэтгүүлд саяхан хэвлэгдсэн нийтлэлд дурджээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn