
Хосууд анх 2018 онд "All That Skate Ice Show" баярын үеэр танилцсан бөгөөд гурван жил болзож байгаа аж.
Сүйт залуу гараар бичсэн захидлаа хамтлагийнхаа албан ёсны хуудаст нийтэлжээ. Тэрээр
"Гэнэтийн мэдээ, мэдээ олон хүнийг гайхшируулсан байх гэж бодож байна. Би нандин хайртайгаа учирсан. Ирэх 10 дугаар сард бид хуримаа хийх болно.
Би том шийдвэр гаргаж, шинэ эхлэлд бэлдэж байгаа ч Forestella хамтлагийн гишүүнийхээ байр сууриа урьдын адил хадгалахын тулд чадах бүхнээ хийх болно. Хайртай хүмүүсийнхээ ивээлээр би илүү төлөвшсөн, илүү ухаалаг, илүү чадварлаг уран бүтээлч болохыг хичээх болно" гэв.
Эх сурвалж: YTN