"Репины академи Монголын урлагийн боловсролд" хамтарсан үзэсгэлэн гарна

Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Bluemon center-ийн Norphei Art Gallery-д 17:00 цагт болно.
"Репины академи Монголын урлагийн боловсролд" хамтарсан үзэсгэлэн гарна

"Репины академийн дэг сургууль Монголын XXI зууны урлагийн боловсролд" Илья Репины нэрэмжит Дүрслэх урлагийн академи төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх юм.

Оросын Эзэнт Гүрний үеэс «Эзэн Хааны Академи» хэмээн нэрлэгдэж өдийг хүртэл 265 жилийн турш сонгодог урлаг, академизмыг хөгжүүлсэн оросын хамгийн эртний, хамгийн том дүрслэх урлагийн академи бол Илья Репины нэрэмжит Санкт-Петербург хотын Дүрслэх урлагийн академи.

Энэхүү сонгодог урлагийн их өргөөнд 1952 онд анх монгол уран бүтээлч Л.Гаваа гуай суралцсанаас өдийг хүртэл 70 гаран алдар нэрт уран бүтээлчдийг төгсгөсөн нь Монголд академизмын сонгодог дүрслэх урлагийн дэг сургууль бүрэлдэн тогтож хөгжихөд том хувь нэмэр болжээ. Эдүгээ Репины академийн дэг сургуулийг хойч үедээ өвлүүлж үлдээсэн уран бүтээлч багш нар болон одоо ч энэ дэг сургуулийг хойч ирээдүйдээ уламжлуулан, Монголын урлагийн боловсролд хүчин зүтгэж буй уран бүтээлчдийн нэгдсэн уран бүтээлийн үзэсгэлэнг толилуулах юм байна.

Уг үзэсгэлэн зохион байгуулагчаар Дүрслэх урлагийн академи, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Норпэй арт галерей ажиллаж байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Bluemon center-ийн Norphei Art Gallery-д 17:00 цагт болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn