Дэлхийн циркийн өдөр 2022

Жил бүрийн 4 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг циркийн урлагийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн циркийн өдөр болгон тэмдэглэдэг.
Дэлхийн циркийн өдөр 2022

Орчин үеийн цирк нь эртний Ромд үүсэн хөгжиж байсан циркээс хамаагүй өөр. Тэр үеийн циркүүд нь гладиаторууд болон амьтадтай тулалдах, амь өрссөн цуст спортуудаас бүрддэг байв.

"Цирк" гэдэг үг нь тойрог гэсэн латин үгнээс (circulus) гаралтай.

Ромчууд дээрх арга хэмжээг тойрог хэлбэртэй томоохон дэвжээнд зохион байгуулдаг байв. Тэр үед цирк нь Ромчуудын зугаа цэнгэлийн гол эх үүсвэр байжээ. Цирк нь олон жилийн туршид өөрчлөгдсөн ч олон түмнийг хөгжөөх гол зорилго нь хэвээр байсаар байна.

Бидний мэдэх, орчин үеийн циркийн төрөл нь 1768 онд бий болсон. Тухайн үед Английн морин тамирчин Филип Астли морьтой үзүүлбэр гаргаж эхэлжээ. Морьтой үзүүлбэрийн завсарлагыг нөхөхийн тулд Астли цаашлаад акробатчид, жонглёрчид, алиалагчдыг хөлслөх болсон байна. Үүнээс үүдэн Астлиг "Орчин үеийн циркийн эцэг" гэгдэх болжээ.

Хожим нь Жон Билл Рикеттс хэмээх Англи эр циркийг анх АНУ-д аваачиж, Америкт анхны цирк 1793 онд Филадельфид тогложээ. Улмаар 1872 онд цирк нь "Дэлхийн хамгийн агуу шоу" хэмээх хүндэтгэл хүлээсэн ба өнөөдөр ч циркийн урлаг алдартай хэвээр байсаар байна.

#ДэлхийнЦиркийнӨдөр-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

  • Энэ өдөр дэлхий даяар олон зуун цирк тоглодог. Тиймээс өөрт ойр циркт зочилж, үзүүлбэр үзэх

  • The Circus баримтат киног үзэх

  • Агуу циркчдийн тухай мэдээллийг хайн унших

  • Цирктэй холбоотой өөрийн хайртай дурсамж бүхий зургаа #ДэлхийнЦиркийнӨдөр хаштагтайгаар нийгмийн сүлжээндээ нийтлэх

Дэлхийн циркийн өдөр түүхийн хуудаснаа

2006 онд Монакогийн гүнж Стефани "Монте-Карлогийн Олон улсын циркийн наадам"-ын ерөнхийлөгч болжээ. Тэрээр 2010 онд Дэлхийн циркийн өдрийг санаачилсан ба түүний зорилго нь хүн төрөлхтний соёлын өвийн нэг хэсэг болох циркийн үүргийг сурталчлах явдал байв.

Монгол цирк

1941 онд анхны циркчин Ж.Раднаабазар, ЗХУ-ын мэргэжилтэн А.М.Волошин нар Монголын циркийн үндсийг тавьжээ. Түүнээс өмнө 1935 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэд Уран биеийн тамирын сургууль байгуулагдаж, 1939 онд Улсын хөгжимт драмын театрт нээгдсэн циркийн анги, 1940 оноос хичээллэж эхэлсэн Циркийн сургууль зэрэг нь Монгол Улсад үндэсний цирк бий болох үндэс суурь нь болж байжээ.

Монголын циркчид дан ба хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын гимнастик, агаарын нислэг, илбийн үзүүлбэр, тэмээтэй жонглёр, уран нугаралт, алиалагчийн үзүүлбэр, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр, морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн билээ. Монголын цирк хүндийн өргөлт, уран нугаралтаараа дэлхийн циркийн урлагт алдартай.

Дэлхийн Залуучууд Оюутны Наадам, Монте Карло, Гавана, БНАСАУ, БНХАУ, Шведэд болсон Олон улсын циркийн наадмуудаас Монгол циркийн үзүүлбэрүүд нь алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олныг хүртжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn