Дэлхийн алдарт К-ПОП охидын хамтлаг BLACKPINK 2022 оны Парисын загварын долоо хоногт

2020 оны 10 дугаар сард буюу хамгийн сүүлд нэг жил дөрвөн сарын өмнө шинэ уран бүтээлээ гаргасан ч гэлээ одоог хүртэл тэдний нэр хүнд жагсаалтуудыг тэргүүлсэн хэвээр байна. Тэд зөвхөн дуу хөгжмийн салбарт гэлтгүй загварын салбарт ч дэлхийд шуугиан тарьж байгаа билээ. Ийнхүү тус хамтлагийн зарим гишүүд энэ долоо хоногт Парисын загварын долоон хоногт оролцохоор Франц улсыг зорьж байна.
Дэлхийн алдарт К-ПОП охидын хамтлаг BLACKPINK 2022 оны Парисын загварын долоо хоногт
Гэрэл зургийг: YG

Дэлхийн алдарт К-поп охидын хамтлаг хэмээн нэрлэгдээд буй BLACKPINK хамтлаг өнгөрсөн жилийн Парисын загварын долоо хоногт оролцож тус загварын долоо хоногт оролцож буй хамгийн анхны К-поп ОХИДЫН ХАМТЛАГ болсон билээ.

Дэлхийн алдарт К-ПОП охидын хамтлаг BLACKPINK 2022 оны Парисын загварын долоо хоногт
Дэлхийн алдарт КПОП охидын хамтлаг BLACKPINK Парисийн загварын долоо хоногт

Өнгөрсөн даваа гарагт буюу 2 дугаар сарын 28-нд хамтлагаасаа хамгийн түрүүнд хамтлагийн гишүүн Жисү (Jisoo) тансаг зэрэглэлийн Dior брендийн Парисын загварын долоо хоногт оролцохоор Франц улсыг зорьжээ. Тэрээр өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн тус брендийн дэлхийн элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Гэрэл зургийг: IMBG

Харин бусад гишүүдийн хувьд, хамтлагийн гишүүн Женни (Jennie) дэлхийн алдарт Chanel брендийн олон улсын элч төлөөлөгч бөгөөд тун удахгүй тус брэндийн загварын шоунд оролцохоор Парис хотыг зорих юм. Мөн тэрээр энэ аяллаа үргэлжлүүлэн АНУ-ын Лос Анжелес болон Хавайд очихоор төлөвлөсөн байгаа аж.

Гэрэл зургийг: Chanel

Хамтлагийн гишүүн Рүжэ (Rosé) Парис хот руу YSL брендийн загварын шоунд оролцохоор төлөвлөж байсан ч өнгөрсөн даваа гарагт түүний Ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарснаар үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар зогсоохоор болсон байна.

Гэрэл зургийг: YSL

Харин хамтлагийн хамгийн отгон гишүүн Лисагийн (Lisa) элч төлөөлөгчөөр ажилладаг Celine бренд энэ удаад загварын шоу зохион байгуулахгүй тул явахгүй хэмээн мэдэгджээ.

Гэрэл зургийг: Celine

Эх сурвалж: Koreaboo, YG Family

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn