Европын орнуудад “Нүүдэлчдийн хот байгуулалтын уламжлал” үзэсгэлэн гарна

Ритберг музей нь Швейцар улсын хамгийн том урлагийн музейн бөгөөд Ази, Африк, Америк, далай тэнгис дэх улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёл өвийн цуглуулгатай.
Европын орнуудад “Нүүдэлчдийн хот байгуулалтын уламжлал” үзэсгэлэн гарна
BMG

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул, Швейцар улсын Цюрих хот дахь Ритберг музейн дэд захирал Й.Белц нар өнөөдөр Соёлын яаманд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийг байгуулахад Соёлын сайд Ч.Номин, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стэфани Бурри нар байлцав.

Санамж бичгийн хүрээнд 2024-2025 онд Ритберг музейд “Нүүдэлчдийн хот байгуулалтын уламжлал” үзэсгэлэн гаргах бөгөөд үзэсгэлэнг баруун Европын болон дэлхийн бусад томоохон музейд үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд Ритберг музейн дэд захирал ноён Др.Й.Белц, куратор хатагтай Александра фон Пржыховский, Кристина Франкен нар Монгол Улсад ажиллаж байгаа юм.

Үзэсгэлэн гаргахад ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, МУИС, Хархорум музей зэрэг Монгол Улсаас хэд, хэдэн байгууллага хамтран оролцох тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар бэлтгэл ажлыг хангахаар дээрх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм. Түүнчлэн, Ритберг музейн төлөөллийг Монгол Улсад ажиллах зарим зардлыг Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Ритберг музей нь Швейцар улсын хамгийн том урлагийн музейн бөгөөд Ази, Африк, Америк, далай тэнгис дэх улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёл өвийн цуглуулгатай. Уг цуглуулгад 23 мянга орчим үзмэр, 37 мянга гаруй угсаатны зүйн гэрэл зураг байдаг.

Эх сурвалж: Соёлын яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn