Сонирхолтой жүжигчдийн бүрэлдэхүүнтэй Орхигдсон хот киноны талаар

Харри Поттер цувралын гол дүрийн жүжигчин Даниель Радклифф Сандра буллокийн хамт нэг кинонд тоглов.
Сонирхолтой жүжигчдийн бүрэлдэхүүнтэй Орхигдсон хот киноны талаар

Инээдмийн тулаант төрлөөр дагнан ажилладаг найруулагч, продюсер, зохиолч Сеф Гордоний ээлжит бүтээл Орхигдсон Хот (The Lost City) кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ.

Сеф Гордоний тухайд уг киноны зохиолыг бичсэн бөгөөд түүнийг Танил хулгайч (Identity Thief), Дөрвөн зул сар (Four Christmases), Аймшигтай захирлууд (Horrible Bosses) зэрэг томоохон бүтээлүүдээр нь кино сонирхогчид сайн мэддэг билээ.

Энэхүү Орхигдсон хот киноноос үзэгчдийн хамгийн их сонирхлыг татаж байгаа зүйл нь жүжигчдийн бүрэлдэхүүн юм. Кинонд алдарт Харри Поттер цувралын гол дүрийг бүтээсэн Даниель Радклифф, 21 дүгээр гудамж (21 Jump Street) киноны од Чаннинг Татум нараас гадна холливудын супер одод болох Брэд Питт, Сандра Буллок нар ч мөн тогложээ. Тэд хэн хэн нь 50 гаруй бүтээлд тоглосон том жүжигчид боловч анх удаа хамтдаа нэг кинонд тоглож байгаа нь энэ ажээ.

Даниель Радклифф хамгийн анх 10 настайдаа буюу 1999 онд Дэвид Копперфильд (David Copperfield) хэмээх телевизийн шоунд тоглож жүжигчнийхээ гарааг эхэлж байсан бол түүнээс 2 жилийн дараа, 2001 онд 10 жил үргэлжилсэн аварга том төслийн 1 дүгээр анги болох Ж.К.Роулингийн зохиол Харри Поттер ба философийн чулуу (Harry Potter and the Sorcerer's Stone) кинонд сонгогдож байсан юм.

Тэрээр өдгөө 32 настай хэдий ч Харри Поттероос гадна 30 гаруй бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрийг бүтээж амжсан маш их хөдөлмөрч туршлагатай жүжигчин билээ.

Киноны үйл явдал маш сонирхолтойгоор өрнөх бөгөөд Лоретта Сэйж хэмээх зохиолч бүсгүйн номын шимтэн уншигч нэгэн баян эр түүний зохиол дээр гардаг адал явдлыг бодит амьдрал дээр туршиж үзэх саналыг тавина. Гэвч бүх зүйл цаасан дээр бичдэг шиг амархан байсангүй. Нэгэн царайлаг эрийг гарч ирэх хүртэл.

Кино $74 саяын төсвөөр бүтсэн ба зөвхөн кино зохиолыг л гэхэд 4 хүн хамтран бичиж ерөнхий найруулагчаар холливудын өсөж яваа ах дүүс болох Аарон Ни, Адам Ни нар ажилласан, мөн чадварлаг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй учир кино сонирхогчид урмыг нь хугалахгүй байх хэмээн таамаглаж байгаа билээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn