Тал нутгийн зомби кинонд агуулагдсан нууц санаанууд

Хүмүүс амьд үхдэл буюу зомби болдог киногоор дамжуулж нийгмийг шүүмжлэв.
Тал нутгийн зомби кинонд агуулагдсан нууц санаанууд

Халдвар авсан бол хүн биш араатан болж хувираад эрүүл хүмүүс рүү шалтгаангүй дайрдаг үйл явдалтай киног монголчууд хийж байгаа тухай мэдээ олон сарын өмнөөс гарч байсан бол тус бүтээл 2022 он гарахтай зэрэгцэн нээлтээ хийсэн билээ. Гаднын орнуудын бүтээсэн ижил төрлийн кинонуудаас ялгаатай уг кино нь инээдмийн төрлөөр хийгдсэн юм. Мөн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн егөөдөл кинонд агуулагдсанаараа шууд утгаар нь хүлээж авч болохгүй хэмээн дүгнэхэд хүргэсэн билээ.

Энэхүү кино нь Монголын орчин үеийн нийгмийг шүүмжлэхдээ архидалт, архинд хэт донтсон хүмүүс рүү чиглэсэн гэж хэлж болно. Тодорхой яривал архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг зомбигоор төлөөлүүлжээ. Хэрвээ согттолоо уух юм бол зомбиноос ялгаагүй болох болно хэмээх далд утгыг кинонд өгүүлэхийг зорьжээ.

Кино эхлэхээс авахуулаад гол дүр болох Шижирээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн хэмээн аавдаа зэмлүүлж эхэлдгээс гадна мөн өөр хэсэгт найзуудтайгаа клубт бүжиглэсний маргааш яг л зомби болсон мэт хөдөлдөг. Үүгээр кинонд цаашид гарах зомбинууд нь жинхэнэ зомби бус харин согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн хүмүүс гэсэн далд утгыг үзэгчдэд хэлэх ажээ.

Мөн кинонд бага насны хүүхдүүд гарах ба тэд хоёул аав ээжийгээ зомби болсныг хэлэн уйлдаг. Үүгээр архинд донтсон эцэг эхийг төлөөлүүлж гэр бүлийн ийм байдал нь хүүхдэд яаж нөлөөлдгийг ч хөндөх ажээ. Зомби болсон хүмүүсийг өмнө нь ямар өөр төрхтэй байсныг харьцуулан харуулж байгаа хэсэгт архи хүнийг танигдахгүй болтол нь өөрчилдөг гэдгийг үзүүлэхийг оролджээ.

Энэхүү кино нь найруулагч Б.Отгонзоригийн бүтээл бөгөөд комедиан Б.Идэр-Од кино зохиол бичихэд оролцсоноос гадна өөрөө гол дүрд нь тоглосон гэдгээрээ онцлогтой кино юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn