Усан цэрэг Попай бодит хүн

Франк зодоон цохион хийдгээрээ алдартай. Тиймээс ч нэг нүд нь тагларсан байжээ.
Усан цэрэг Попай бодит хүн

“Усан цэрэг Попай” бодит хүн ажээ. Түүний жинхэнэ нэр Франк “Rocky” Фигель, 1868 онд мэндэлжээ. Усан цэрэг, далайчин байж байгаад тэтгэвэртээ гарахдаа Иллиной мужийн Честер хотын Вэйбуш уушийн газар цэвэрлэгч, эмх журам сахиулагчаар ажилласан байна.

Франк зодоон цохион хийдгээрээ алдартай. Тиймээс ч нэг нүд нь тагларсан байж. Тэрээр Pop-eye буюу "Тагларсан нүд" гэдэг хочтой байсан аж. Франк “Rocky” Фигель үргэлж гаансаар тамхи татаж байдаг тул амныхаа нэг талаар сийгүүлэн ярьдаг байсан нь хожим бууцай идээд хүч ордог алдарт Popeye хүүхэлдэйн киноны дүр болон үлдсэн юм.

Попай хүүхэлдэйн киноны зохиолч Элзи Крайслер Честер хотын уушийн газарт Франктай танилцжээ. Элзи экс далайчны түүхийг олон удаа яриулж сонссоныхоо дараа түүний дүрийг “Усан цэрэг Попай” хүүхэлдэйн кинонд мөнхөлжээ. Франк Фигель 1947 оны гуравдугаар сарын 24-нд 73 насандаа хорвоог орхижээ. 1996 оноос хойш түүний шарилын хөшөөн дээр Попайн царайг сийлж үлдээжээ.

Эх сурвалж: visionmaritima.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn