"Үхэх цагаа өөрөө шийднэ" киноны талаар

Ян Флемингийн Жэймс Бонд хэмээх дүр бүтээгдсэнээсээ хойш даруй 50 гаруй жил өнгөрөөд байгаа билээ. Хар өнгийн хослол, бугуйн цаг, технологийн хамгийн сүүлийн үеийн багажгүйгээр түүнийг төсөөлөхийн аргагүй.
"Үхэх цагаа өөрөө шийднэ" киноны  талаар

Ян Флемингийн Жэймс Бонд хэмээх дүр бүтээгдсэнээсээ хойш даруй 50 гаруй жил өнгөрөөд байгаа билээ. Хар өнгийн хослол, бугуйн цаг, технологийн хамгийн сүүлийн үеийн багажгүйгээр түүнийг төсөөлөхийн аргагүй. Мөн бүсгүйчүүдэд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй нь түүнийг хөнгөмсөг зантай мэт харагдуулах авч дотроо үргэлж үүрэг даалгавраа хамгийн түрүүнд тавьдаг билээ.

Энэ хугацаанд Бондийн дүрийг Шон Коннэри, Рожер Мүүр, Пийрс Броснан гээд Холливүүдийн симбол болсон жүжигчид бүтээж ирсэн. Тэдний дүрийн нийтлэг тал нь бүгд “нүдэнд дулаахан” гэвэл хилсдэхгүй байх. Харин Даниэл Крэйгийн Бондийн дүр илүү нэвт шувт харцтай, ширүүн үйлдэлтэй нь түүнийг бусад Бондийн дүрээс ялгаатай харагдуулдаг. Мөн Бондийн хэрэглэдэг “инээдтэй” багажнууд "Royale Casino" (2006) аас хойш ерөнхийдөө хаягдсан билээ.

Өмнөх үеийн Бондийн киноноос ялгарах тал нь энэ хүрээд хязгаарлагдах байх. Тэгвэл Даниэл Крэйгийн 007-ийн кинонууд өмнөх үеийн Бондийн кинонуудтай юугаараа төстэй вэ.

Даниэл Крэйгийн Бондийн тулаант хэсгүүд илүү ширүүн бодитой мэт санагдах авч сайн харвал хэтрүүлэгтэй хэсгүүд нэлээдгүй байдаг. Түүн рүү бүхэл бүтэн хамгаалалтын албаныхан автомат буугаар буудах авч өчүүхэн төдий шалбарахгүй. Өндөр барилгаас үсрэх авч муур шиг л хөл дээрээ босоод ирнэ. Яг эгзэгтэй мөчид түүний гар дор хэрэгтэй багаж нь байж таардаг гэх мэт. Эдгээр үйлдлүүд хэлбэр нь өөр боловч өмнөх үеийн Бондийн кинонууд гардаг “хэтрүүлэгтэй” тулаант хэсгүүдээс нэг их ялгардаггүй.

"No Time To Die"-ийн талаар

***АНХААРУУЛГА СПОЙЛЕР АГУУЛСАН БОЛНО***

Блофелдийг баривчилсанаас хойш даруй 5 гаруй жил өнгөрчээ. Жэймс Бонд нас явж тагнуулын яамны ажилд нэгэнт оролцохоо байж. Алс бөглүү газар чимээгүй амьдрах боловч энэ түүний амьдралын хэв маяг биш. Тийм учраас тэрээр өөрөө өөртэйгөө зөрчилдөн өдөр хоногийг өнгөрөөнө. Өөрийнх нь 007 гэдэг "таних тэмдэг" нэгэнт алга болж хэн ч түүнийг гэхгүй болсон нь түүнд хүндээр тусна.

Яг энэ үед түүн дээр "MI6"-ын нэгэн тагнуулч бүсгүй ирж түүнд ажлын санал тавина. Мөн тэрээр өөрийгөө шинэ 007 гэдгээ түүнд дуулгана. Чухам энэ мэдээнээс болж Бонд өөрийнхөө "таних тэмдэг"-ийг эргүүлж авахын тулд ажлын саналыг хүлээн авна. Тэрээр 007-г өөр хүнтэй хуваалцахыг хүссэнгүй. Өмнө нь Жэймс Бонд даалгавраа биелүүлэх зорилготой байдаг бол харин энэ удаад даалгавраас гадна хувийн чанартайгаар хэрэгт оролцдог.

"Таних тэмдэг"-ээ өөр хүнтэй хуваалцахыг хүсээгүй хүн нь ганц Жэймс Бондоор зогссонгүй. Түүний баривчилсан Блофелдэд мөн адилхан зүйл тохиолдож байдаг. Тэрээр шоронгийн хананы цаанаас нууц ажиллагаа явуулж ирсэн боловч гуравдагч этгээд түүнийг хажуунаас нь чимээгүйхэн ажиглаж ирсэн байдаг.

Шинэ дайсан нь хэн бэ?. Тэр талаар кинон дээр дорвитой тайлбар хийгдсэнгүй. Блофелд дээр үед хөнөөсөн нэгэн гэр бүлээс амьд гарсан хүү. Японы соёл, жаягыг дээдэлдэг. Нано технологид суурилсан зэвсгээр дамжуулж террорист үйл ажиллагаа явуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээс өөр тайлбар бараг гардаггүй нь харамсалтай. Тулаант кинонд эсрэг талын дүрээ хир хүчтэй, ухаантай болгож өгнө тэр хэрээр гол дүр маань илүү “күүл” харагддаг билээ. Мөн гол дүр эсрэг дүр хоёроо ямар нэгэн зангилаагаар холбож өгвөл киноны үйл явдал илүү сонирхолтой болдог хуультай. Харамсалтай нь шинэ анги дээр эсрэг талын дүр Жэймс Бонд хоёрын хооронд ямар ч дорвитой хамаарал харагдсангүй. Чухам кино зохиолын дутуу дулимаг хэсэг үү эсвэл найруулагч хэрэгтэй хэсгүүдийг үзүүлсэнгүй юу гэж асуумаар байлаа.

Нэгэнт киноны үйл явдал Жэймс Бондийг тойрон эргэлддэг учир киног цөөхөн үгээр дүгнэвэл хэрхэн "таних тэмдэг"-ээ эргүүлж авах вэ гэдэг тэмцэл гэж хэлж болохоор. Түүнийг олж авахаас нааш үхэж болохгүй. Магадгүй киноны нэрний учир нь үүнд оршиж байгаа байх. Жэймс Бонд 007 хэмээх "таних тэмдэг"-ээ сүүлийн удаа олж авах уу. Мэдээж авна. Харин хэрхэн, ямар үнэ цэнээр авах гэдэгт л киног үзэх утга учир байлаа.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn