Дайны тухай өгүүлэх 10 кино

Эдгээр арван кино нь танд дайн гэж юу вэ, дайн үнэхээр хүн төрөлхтний асуудлыг шийдэх шийдэл мөн үү гэдгийг эргэцүүлж тунгаан бодуулах болно.
Дайны тухай өгүүлэх 10 кино
Lebanon/Metrodome Distribution

The Boat (1981)

Дэлхийн II дайны үеийн шумбагч онгоцны багийнхны уйтгар гуниг, айдас, шийдвэр гаргалтын тухай энэ кинонд гардаг. Дайны тухай бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог.

Black Hawk Down (2001)

Сомалийн нийслэл Могадишу хотод АНУ-ын элит цэргүүд нутгийн иргэд, босогчдын бүслэлтээс хэрхэн гарч буй тухай өгүүлдэг.

Downfall (2004)

Дэлхийн II дайн дуусах дөхөж, Германы удирдагч Адольф Гитлерийн хорогдох байранд өнгөрүүлсэн сүүлийн өдрүүдийг энэхүү кинонд харуулдаг.

Letters From Iwo Jima (2006)

Дайнд адгуус, араатан, сайн, муу тал гэж байдаггүй. Харин бид бүгд ялгаагүй гэр бүл, үр хүүхэд, хүсэл мөрөөдөлтэй жирийн л нэг хүмүүс гэдгийг танд ойлгуулах болно.

Che: Part Two (2008)

Кубийн удирдагч Фидель Кастрогийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ киноноос түүний ялалт, ялагдал, гуниг, туулж өнгөрүүлсэн амьдралын тухай үзээрэй.

Lebanon (2009)

1982 онд болсон Ливанийн дайны тухай бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд Каннын кино наадмын Алтан Арслангийн шагналыг хүртсэн бүтээл. Кинонд дайны үеэр нэгэн танкны цэргүүдийн үзэл бодол, айдас, эр зоригийн тухай гардаг.

Restrepo (2010)

Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн бодит амьдралыг өгүүлсэн баримтат кино. Кинонд ашигласан дүрс, хүмүүс, ярилцлага бүгд бодит.

American Sniper (2014)

Энэхүү киноноос дайн хэрхэн хүнийг өөрчилдөг, тэр дундаа цэргүүдийн сэтгэл зүйд ямар хэмжээний гэмтэл учруулдгийг харуулах болно.

First They Killed My Father (2017)

Камбожийн зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч Лоунг Унг хүүхэд ахуйдаа Улаан Кхмерчуудын эрхшээлд байсан аймшигт явдлын тухай номоос сэдэвлэн бүтээсэн кино юм. Киноны найруулагчаар алдарт жүжигчин Анжелина Жоли ажилласан.

Cold War (2018)

1950-иад онд нэгэн хөгжмийн найруулагч дуучин бүсгүйд дурлаж, түүнийг коммунист Польшоос дүрвэн Франц руу хамт явахыг ятгадаг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn