Элтон Жон коронавирусийн халдвар авчээ

74 настай дуучин вакцинд бүрэн хамрагдсан гэдгээ мэдэгдээд биед нь хүчтэй зовуурь өвчин мэдрэгдэхгүй байгааг хэлсэн байна.
Элтон Жон коронавирусийн халдвар авчээ

Их Британийн алдарт дуучин Элтон Жон коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул Далласт хийхээр товлосон хоёр концертоо хойшлуулахаас аргагүйд хүрчээ.

74 настай дуучин вакцинд бүрэн хамрагдсан гэдгээ мэдэгдээд биед нь хүчтэй зовуурь өвчин мэдрэгдэхгүй байгааг хэлсэн байна. Тэрээр концертын тасалбарыг нь худалдан авсан шүтэн бишрэгчдээ тэвчээртэй байхыг уриалаад, бие нь эдгэмэгцээ концертоо хийнэ гэж мэдэгдлээ.

Коронавирусийн цар тахлын улмаас Элтон Жоны АНУ-д хийх аялан тоглолт хоёр жил орчмын хугацаатай хойшлогдсон юм. Цар тахлын хөл хорио цуцлагдмагц дуучин АНУ дахь аялан тоглолтоо үргэлжлүүлж эхэлсэн.

Эх сурвалж: americanairlinescenter.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn