Super Bowl-ийн завсарлагаар тоглосон Эминэм, Снүп Дог, 50 Ceнт хэдийг авсан бэ?

Дуучид энэ шоуны урилгыг ямар ч эргэлзээгүй, үнэ хөлсийг нь харалгүйгээр хүлээж авдаг.
Super Bowl-ийн завсарлагаар тоглосон Эминэм, Снүп Дог, 50 Ceнт хэдийг авсан бэ?

2022 оны Super Bowl буюу америк хөлбөмбөгийн финалын тоглолтын завсарлагаар Эминэм, Снүп Дог, 50 Ceнт, Дре, Мэри Жэй, Кендрик Ламар зэрэг рэп, хип хопын одод тоглолтоо сонирхуулсан. NFL (National Football League)-ийн аваргын төлөөх тоглолт нь дэлхийн спортын оны хамгийн том үйл явдалд тооцогддог бол 15 минутын завсарлагаар толилуулдаг шоу тоглолт нь хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу юм. Дуучид энэ шоуны урилгыг ямар ч эргэлзээгүй, үнэ хөлсийг нь харалгүйгээр хүлээж авдаг. Гэвч энэ удаагийн Super Bowl-ийн завсарлагааны шоу тоглолтод оролцсон дээрх дуучид магадгүй карьерынхаа хамгийн бага хөлсийг авчээ.

Эминэм, Снүп Дог болон бусад дуучид тус бүс 1,030 ам.доллар авсан байна. NFL мэдээж дуучдын ирж, очих, байрлах зардлыг даасан. Шоуны бүжигчид мөн ийм хөлс авчээ. Цар тахал дэгдэхээс өмнөх Super Bowl-ийн шоунаас Шакира, Женнифер Лопез нар долоон сая ам.долларын хөлс авч байжээ.

Эх сурвалж: MundoDeportivo.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn