Рианна жирэмсэн эмэгтэйчүүдийн хувцаслалтад өөрчлөлт хийж байна

Түүний энэ хувцаслалтуудыг загварын мэргэжилтнүүд “жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан ногоон гэрэл” гэж хүлээн авчээ.
Рианна жирэмсэн эмэгтэйчүүдийн хувцаслалтад өөрчлөлт хийж байна

Барбадосын дуучин бүсгүй Рианна хөл хүнд болсноо хэнбугайд ч харагдам ил цагаанаар зарлаж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд өмнө нь ихэвчлэн том болж буй гэдсээ далдалж, нуудаг байсан бол Рианна тэс эсрэгээрээ. Тэр яг л урьдын адил хувцасласан хэвээр байгаа нь хувцас загварын мэргэжилтнүүд болон хэвлэлүүдийн анхаарлыг гойд татаж байгаа юм.

Рианна реппер A$AP Rocky-гоос хөл хүнд болсноо өөрөө зарлахаасаа гадна мөн хувцаслалтаар зарласан юм. Chanel-ийн 1996/97 оны намар-өвлийн улирлын үслэг урт дээл өмсөөд Christian Lacroix-ийн олон гоёмсог зүүлтээр хүзүү цээжээ гоёж гарахдаа тэр гэдсээ нуусангүй. Харин ч эмэгтэй хүний хамгийн жаргалтай үеэ нуухын хэрэггүй гэж зарлах мэт харагдана.

Дараа дараачийн удаад ч тэр гэдсээ ил гаргаж, ямар нэгэн хувцасны цаагуур нуух гэсэнгүй. Түүний энэ хувцаслалтуудыг загварын мэргэжилтнүүд “жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан ногоон гэрэл” гэж хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, гэдсээ нуух хэрэггүй, өмнөх шигээ л хувцасла гэж тэр өөрийн биеэр бусад хөл хүнд бүсгүйчүүдэд уриалж байна. Тиймээс ч жирэмсэн эмэгтэйчүүдийн энэ хавар-зуны гол үлгэр жишээ нь Рианна болж хувирчээ.

Эх сурвалж: Vogue

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn