
BTS хамтлагийн тухайд хамтлагийн гишүүд 24-29 насныхан ба тодорхой насанд хүрэхэд энэ эрсдэл үүснэ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамтлагийн хамгийн ахмад болох Жин удахгүй 30 нас хүрэх гэж байгаа бөгөөд удахгүй цэргийн албанд мордоно (Өмнөд Солонгосын хуулиар олны танил хүмүүс 30 нас хүртлээ цэргийн албанаас чөлөөлөгдөх эрхтэй байдаг).
BTS хамтлаг HYBE агентлагийн удирдлага дор ажилладаг ба хамтран ажиллах гэрээ 2027 оны 7 дугаар сар хүртэл хүчинтэй аж. Энэ өдрөөс хойш бүх гишүүд гэрээг шинэчлэх эсвэл цуцлах талаар шийдвэр гаргах эрхтэй байна.
Хамтлаг болон ажилласан найман жилийн хугацаанд тэдэнд хандсан хамгийн их давтагддаг асуултуудын нэг бол "Хэдэн насандаа тэтгэвэрт гарахаар төлөвлөж байна вэ?". Уг асуултад BTS хамтлагийн ахлагч Ким Нам Жүүн (RM) өөрийгөө болон хамтлагийн гишүүдийг цаашид олон жилийн турш хамтарч ажиллана хэмээн хардаг гэж мэдэгдсээр ирсэн.
Хамтлагийн ахлагч, реппер RM тэрээр ирээдүйд аав болохыг хүсдэг тухайгаа ч мөн мэдэгдсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь тэднийг дэмжсээр байвал хувийн амьдралаас үл хамааран бусад гишүүдийн адил хамтдаа уран бүтээлээ дуртайяа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа нэмэн тэмдэглэсэн юм.
Jimin, Jin, V, Jung kook, Suga, J-Hope болон RM нар хамтлагийнхаа ажлын хажуугаар гоцлол дуучны карьер дээрээ ажиллаж байгаа тул тэдний цомогт маш олон янзын хэмнэл, урсгалыг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг байна.
Эх сурвалж: Music Mundial