Адель шинэ цомгоо танилцуулах өдрийн товыг нийтэд зарлалаа

Их Британы Супер од Аделийн 6 жилийн дараа гаргаж буй "30" нэртэй цомог нь сонсогч фэнүүдийн дунд маш том хүлээлт үүсгээд байсан ба дуучин бүсгүй анхны инстаграм лайваараа цомог худалдаанд гарах өдрийг зарлаж, хүлээлтийг арилгалаа.
Адель шинэ цомгоо танилцуулах өдрийн товыг нийтэд зарлалаа

15 удаагийн Грэммийн шагналт дуучин "30" нэртэй цомгийнхоо анхны сингл Easy on me дуу нь Их Британы цагаар 10 дугаар сарын 15-ны шөнө дундад цацагдахыг мэдээлж, дууныхаа хэсгээс инстаграм лайв дундуураа сонсгосон байна.

Цомог юуны тухай вэ?

Түүний инстаграм лайв сонсогч фэнүүдийн асуулт хариултаар үргэлжилсэн ба Аделаас шинэ цомгийн гол санаа, юунаас сэдэвлэсэн болохыг асуухад, дуучин бүсгүй ямар ч эргэлзээгүйгээр "Салалт шүү дээ, хонгор минь. Салалт!" гэж хариулжээ.

Тэрээр өнгөрөгч 1-р сард экс нөхөр Саймон Конэкигоос албан ёсоор салсан билээ.

"30" цомог хэзээ цацагдах вэ?

Энэхүү цомог дуучны хувьд амьдралын томоохон өөрчлөлтийг нь дагуулсан утга учир бүхий бүтээл гэдгийг цохон тэмдэглэсэн. Түүний 4 дэх цомог 11-р сарын 19-нд олны хүртээл болно.

Цомогт хамтарсан уран бүтээл багтах уу?

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Send My Love (to Your New Lover)" дуунд хамтран ажиллаж байсан дуу зохиогч, продюссер Макс Мартин болон Шеллбайк; 2015 онд "When We Were Yоung" дууг хамтран зохиогч дуучин Тобиас Жессо Жр; продюссер Инфло, мөн Чайлдиш Гамбино (Childish Gambino)-той хамтардаг гэдгээрээ алдартай, "Хар Ирвэс" (Black Panther), Крид (Creed) зэрэг кинонуудын хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч, продюссер Людвиг Горанссон нартай хамтарч ажилласан байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn