Англи хэлний Оксфорд толь бичигт сүүлд нэмэгдсэн шинэ үгнүүдийн 26 нь солонгос үг

Цар тахал дэгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд юу дэлхий нийтийг байлдан дагуулав? гээд бодоод үзвэл Өмнөд Солонгосын соёлын урсгал гэж хариулж болохоор байна. ВTS-с эхсүүлээд Нетфликс хит цувралын жагсаалтыг тэргүүлж буй Squid Game зэрэг бүтээлүүд нь Солонгос Улсыг олон улсын анхаарлын төвд авч ирж чадлаа.
Англи хэлний Оксфорд толь бичигт сүүлд нэмэгдсэн шинэ үгнүүдийн 26 нь солонгос үг

Саяхан л Ази уран бүтээл дэлхийн соёл урлагийн үзүүлэлтийг тодорхойлоход төдийлөн нөлөөгүй байв. 2012 онд реппер PSY Гангнам Стайл дуугаараа UK чартыг тэргүүлсэн анхны Өмнөд Солонгос уран бутээлч болж байсан бол 2020 онд Паразит кино Оскарын кино наадмын шилдэг кино болж хөгжим, урлагаар дамжуулан өөрсдийн соёлыг дэлхий нийтэд амжилттай таниулсаар байлаа.

Харин өнөөдөр Англи хэлний Оксфорд толь (Oxford English Dictionary) бичиг хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбартаа амтлаг хоол, сэтгэл хөдлөл, эд зүйлс зэргийг илэрхийлэх 26 шинэ Солонгос үгийг багтаажээ.

Оксфорд толь бичиг нь англи хэлний гол эх сурвалж бөгөөд англи хэлээр яригч, хэрэглэгчдийн ширээний ном гэж болно. Энэхүү толь бичигт англи, латинаас гадна Солонгос хэлний гарал үүсэлтэй үг орох нь Өмнөд Солонгосын соёлын хувьсгал дараагийн түвшинд гарч буйг илтгэж байна.

Солонгос хоолны олон нэршил толь бичигт нэмэгдсэн байна. Тухайлбал:

banchan, нэр үг.- Будаатай хамт олгодог олон төрлийн ногоо, хачир

bulgogi, нэр үг. - Маш нимгэн хэрчсэн үхрийн болон гахайн махыг амталж шарсан хоол

kimbap, нэр үг. - Агшаасан будаа болон бусад төрлийн орцуудын хатаасан далайн байцаанд ороож, үмхэх хэмжээгээр зүсч бэлтгэсэн Солонгос хоол зэрэг үгс орсон байна.

Squid Game, Паразит кино, BTS хамтлагийн амжилтаас харахад Өмнөд Солонгос Улсын поп соёлыг илэрхийлэх үгнүүд ч жагсаалтанд багсанд төдийлэн гайхах зүйлгүй.

hallyu, нэр үг. - Товчхондоо Korean wave буюу Солонгос давалгаа гэж ойлгож болно. Олон улс дахь Өмнөд Солонгосыг сонирхох сонирхол хөгжим, кино, ТВ, хувцас загвар, хоол гээд бүхий л талаараа нэмэгдэж буйг илэрхийлсэн үг.

K-drama, нэр үг. - Өмнөд Солонгос уран бүтээлчид бүтээсэн, солонгос хэл дээрх телевизийн цуврал

manhwa, нэр үг. - Японы манганаас санаа авсан зурагт комик ном

mukbang, нэр үг. - Их хэмжээний хоол идэж байгаагаа бусадтай хуваалцдаг дүрс бичлэг, мөн шууд дамжуулж үзэгчидтэй санал хуваалцаж, ярилцдаг.

Оксфорд толь бичгийн албаны мэдээнд "Сүүлийн үед маш олон солонгос үгийг англи хэлтэй хүмүүс (English speakers) ашигладаг болсон. Өмнөд Солонгосчууд, дэлхийн нөгөө талд амьдардаг Ази тивийнхэн маань Англиар ярьдаг улс орнуудад өөрсдийн соёлыг таниулж, шинэ үгсээ танилцуулан, тэдгээрийг хэрэглээнд оруулж болохын жишээ, түүчээ болж байна." гэжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn