Цуврал 3: Алдаагүй бичихэд хэрэгтэй хэдэн үг

Монгол хэлэнд, бичих зүй, дуудах зүй гэсэн хоёр хэм хэмжээ байдаг.
Цуврал 3: Алдаагүй бичихэд хэрэгтэй хэдэн үг

Алдаагүй зөв бичиж сурахын тулд монгол хэлнийхээ зөв бичих дүрмийг сайтар ухамсарлаж ойлгож, түүнийгээ чадвар болгон ашиглаж сурах нь чухал шүү. Бас дүрэм журмаас гажих, зөрчих тохиолдол хааяа байдаг ч гэсэн бичгийн их мэргэдийнхээ ухаан далайгаас шимтэн шүүрдэж чадваас алдаанаас гэтлэх боломж бий. Үүнд гагцхүү, бичигч таны л мэдлэг чадварын суурь, мэргэн оюуны таалал шийдэх нь гарцаагүй юм. Ингээд би хэлний дүрэм журамд хамаараагүй, хамааруулсан байлаа ч тэр болгон анзааралгүй алдаж болохуйц хэдэн үгсийг уншигч таны тунгалаг мэлмийд өргөн толилуулъя.

Монгол хэлэнд, бичих зүй, дуудах зүй гэсэн хоёр хэм хэмжээ байдаг ба ихэнх үгсийн дуудах зүй нь зөв бичих зүйтэй тохирдог.

Өөрөөр хэлбэл дуудлагаараа бичигдэнэ гэсэн үг. Харин цөөн тооны үгийн дуудлага бичлэг нь зөрүүтэй байдаг. Энэ тухай түрүүчийн нийтлэлдээ товч дурдсан билээ.

Дуудлага нь ижил боловч бичлэгээр утга нь ялгагддаг үгс

Хувцас, нөхцөл, төлөв. Үүнээс гадна, тусгай буюу оноосон нэр орох нь мэдээж хэрэг.
Хувилалд орохдоо эгшгээ гээхгүй, үндсээрээ бичигддэг үгс

Хамгийн сүүлчийн зөв бичих зүйн толиор зохицуулсан цөөн үг;

Адьяа, авьяас, банди, билиг, гарди, чүдэнз, идэвх, байцай, гадаргуу, дээрх, доорх, доторх, гадаах, дараах гэх зэрэг үгс бий.

Эдгээр үгсийг өмнө нь Адъяа, авъяас, баньд, гарьд, билэг, идэвхи, шудэнз, гадаргуй, доорхи, дараахь, дээрх гэх мэтээр бичдэг байсныг өөрчилсөн билээ.

Хэлний хууль дүрмээр зохицуулж боломгүй нийтлэг, зарим алдаа бас байна аа. Тухайлбал; Монгол хэлний (өөр) гэдэг үгийг (өшөө) гэсэн үгээр орлуулан бичих явдал их байна.

Жишээ нь, Энэ талаар өшөө сонин юу байна. Үүнийгээ өшөө сайн тайлбарлаач гэх мэт. Өшөө гэдэг нь орос хэлний үгийг л дуудлагаар нь бичсэн хэлбэр болов уу?

Бас (жаахан) гэдэг үгийг (жоохон) гэж бичээд байгаа нь ч буруу юм.

Энэ мэтээр бичгийн соёлдоо буртаг оруулаад бохирлоод баймааргүй л байна.

(үргэлжлэлтэй)

Цуврал 3: Алдаагүй бичихэд хэрэгтэй хэдэн үг
Цуврал 1: Бичгийн соёлоо өмөөрөх нь
Цуврал 3: Алдаагүй бичихэд хэрэгтэй хэдэн үг
Цуврал 2: Нэр үйлээ ялгаж суръя

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn