Нууцлалын бодлого

  1. Нууцлалын бодлогоор холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд таны мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
  2. Press Center платформыг ашиглахтай холбоотой вебсайт болон аппликейшнээр бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах хувийн мэдээллүүдийг авна. Үүнд:
    1. Цахим шуудангийн хаяг
    2. Овог, нэр
    3. Апп, веб хэрэглээний мэдээлэл
  3. Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
    1. Press Center-н палтформ болон цахим сүлжээний хэрэглэгч нарт шинээр нийтлэгдсэн контент, үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэхэд
    2. Мэдээ, нийтлэл, контент нийлүүлэх эрх үүсгэх
  4. Бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй болно.
  5. Нийтлэгч нь Presscenter.mn сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй улмаас нийтлэгчийн хувийн буланд учирсан аливаа хохирлыг Presscenter.mn хариуцахгүй болно.
  6. Дараах тохиолдолд бид таны мэдээллийг хуульд заасны дагуу бусдад дамжуулан өгөх боломжтой ба бусад тохиолдолд бусдад дамжуулан өгөх, хуулбарлахыг хатуу хориглоно. Үүнд:
    1. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх болон хөрөнгийг хамгаалахтай холбоотой
    2. Үйлчилгээтэй холбоотой зөрчил гарахыг таслан зогсоох зорилгоор
    3. Үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн алдаа саатлыг зогсоох зорилгоор
    4. Хуульд заасан эрх бүхий байгууллагын албан шаардлагаар
  7. Presscenter.mn платформ дээр байрлах гуравдагч эх сурвалжтай холбосон холбоос, материалд хариуцлага хүлээхгүй. Гуравдагч этгээдийн хуудсаар зочлох, холбогдох нөхцлийг хэрэглэгч өөрөө ухамсарлаж ойлгох чадвартай байна.
  8. Нийтлэлч үйл ажиллагааны журмыг дагаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор таны нийтэлсэн болон оруулсан контентийг ажиглах бүх эрхийг хадгална.
Press Center
www.presscenter.mn