Намрын чуулганыг ирэх мягмар гарагт завсарлуулна

Намрын чуулганы төгсгөлд УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг батлах бөгөөд хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-аас эхэлдэг хуультай.
Намрын чуулганыг ирэх мягмар гарагт завсарлуулна

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралддаг юм. 2021 оны намрын ээлжит чуулганы үргэлжлэх хуулийн хугацаа энэ сард дуусаж ирэх мягмар гаригт завсарлуулах тов гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт хуралддаг бол энэ удаад орон даяар Ковид-19 халдвар их байгааг харгалзан яаравчлан завсарлуулахаар болжээ.

Энэ чуулганы төгсгөлд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх зэргийг шийдэх юм байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэн батална. Хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-аас эхэлдэг хуультай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn