Үр тарианы хураалт 26.4 хувьтай үргэлжилж байна

2021 онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн.
Үр тарианы хураалт 26.4 хувьтай үргэлжилж байна
ХХААХҮЯ

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

Өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 106.4 мянган га-аас 154.6 мянган тонн үр тариа, үүнээс 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65.6-69.9 хувийн явцтай байна.

Мөн ургац хураалтад 1797 цэрэг, 1911 оюутан, 7404 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11112 хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ

Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
8-ны өдөр, 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул тариаланчдад онцгойлон анхааруулж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn