Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Цар тахлын улмаас 1 жил 4 сар орчим хугацаанд хаалттай байсан боомт нээгдэж байна.
Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ
@ Зам тээврийн хөгжлийн яам

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn