Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дэмжлэгт хяналт хийгдлээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт дэмжлэгт хяналт хийгдлээ.
ЭМЯ

Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Гэвч эмнэлгийн болон гэрийн нас баралт бүртгэгдсэн хэвээрээ байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой иргэдийн санал гомдол гарч байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19) –өөр өвдсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнд хяналт, үнэлгээ хийж алдаа дутагдлыг илрүүлэх цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулагдав.

ЭМЯ

Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн харьяа байгууллагууд хамтран оролцож байна.

ЭМЯ

Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн иргэдэд хэвтэн эмчлэх, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарт хийх үнэлгээний хуудас боловсруулах, Батлагдсан хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангах, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дүгээр тушаалаар батлагдсан оношилгоо зааврын мөрдөлтөд хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллага бүрт коронавируст халдвар (КОВИД-19)- аар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчлүүлж байгаа маш хүнд, хүнд хүндэвтэр өвчтөний түүхийг түүвэрлэн авч дүн шинжилгээ хийх, Өвчтөний биеийн байдлын үнэлгээ, эрэмбэлэн ангилалд, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх үйл явцад үнэлгээ өгөх, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээнд гарч буй алдаа дутагдлыг илрүүлэх Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өвчний түүхэнд хийсэн үнэлгээг нэгтгэж, дүгнэлт хийн, зөвлөмж боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд газар дээр нь очиж хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт, үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад танилцуулж холбогдох арга хэмжээг шийдвэрлүүлж ажиллах юм.

ЭМЯ

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Энхцолмон, нарийн бичгээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн С.Ундармаа, ЭХЭМҮТ-ийн чанарын менежер Ч.Дуламрагчаа болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус ажлын хэсэг нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 11 өдөр хүртэл төлөвлөгөөний дагуу эмнэлгүүдээр ажиллаж КОВИД-19-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт хяналт үнэлгээ хийх юм.

ЭМЯ
ЭМЯ
ЭМЯ

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn