Windows 11: Хүлээх үү? Суулгах уу?

Microsoft корпорацын шинэхэн үйлдлийн систем болох Windows 11 2021 оны 10-р сарын 05-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэ үйлдлийн систем Windows 10 үйлдлийн системээс юугаараа ялгаатай бол?
Windows 11
Windows 11MICROSOFT

Windows 11 үйлдлийн системийг гарсан даруйд нь суулгахаас илүүтэй суулгахгүй хүлээх хэд хэдэн шалтгаан байна.

PC Gamer

Windows 11
“Windows 11” үйлдлийн системийг хэрэглээнд нэвтрүүллээ

Microsoft 2015 онд Windows 10-ыг өөрсдийн хамгийн сүүлчийн үйлдлийн систем хэмээн мэдэгдэж байсан боловч шинэхэн үйлдлийн системээ саяхан танилцуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Windows 10 үйлдлийн системд 2025 оны 10-р сарын 4-ний өдрөөс хойш шинэчлэлт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Харин The Verge, PC Gamer зэрэг цахим хуудаснууд болон Windows хэрэглэгчид тус шинэхэн үйлдлийн системийг үсрэнгүй шинэчлэл авчирсан гэхээсээ илүүтэй "үзэмжээ сольсон" Windows 10 хэмээн тодорхойлж байна.

Windows 11 үйлдлийн системд зориулсан ханын зургууд:

Тус үйлдлийн системийг хөгжүүлэгчид ханын зургууддаа ихээхэн анхаарал хандуулснаас гадна хэрэглэгчийн интерфейст мөн ач холбогдол өгчээ.

Windows 11 үйлдлийн системд орчин үеийн дизайны шийдэл болох өнгө уусгах /color gradient/, шил мэт харагдуулах болон арын өнгийг бүрсийлгэх арга /Fluent Design System/-ыг хэрэглэсэн нь ашиглахад илүү хялбар болж шинэ өнгө төрхөө олоход тусалсныг дараах зургуудаас харж болно.

Харагдах байдлаас гадна Windows 11 үйлдлийн систем дараах онцлогуудтай:

1. Нэг дэлгэцэд олон программ багтаах боломж

Тус үйлдлийн системийн гол онцлогуудын нэг нь дэлгэцээ өөрт тохиромжтойгоор хувааж, олон программыг нэг дэлгэцэд багтаах боломж юм. Ингэснээр олон үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж, илүү бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгосон.

Дэлгэц хуваах цэс
Дэлгэц хуваах цэсTHE WINDOWS CLUB

2. Microsoft Teams

Teams платформыг Windows 11 үйлдлийн системтэй нэгтгэж ганц товшилтоор хүмүүстэй ярих, зурвас илгээх боломжтой болгосон нь хурдан, хялбар хэрэглээг чухалчилсныг илтгэнэ.

Microsoft Teams
Microsoft TeamsMICROSOFT

3. Зөөврийн компьютерын батерейгаа хянах боломж

Windows үйлдлийн системтэй таблет, зөөврийн компьютерын зайг хэдэн цагийн хугацаанд хэрхэн хэрэглэсэн тухай мэдээллийг график байдлаар илүү хянах боломжтой болсон.

Батерей хэрэглээний график
Батерей хэрэглээний графикMICROSOFT

4. Шинэ дизайн бүхий Microsoft Store

Microsoft Store-оос хэрэгцээт программ, тоглоом, кино, шоу нэвтрүүлгүүд гэх мэт дижитал контентуудыг авах боломжтой бөгөөд шинэ дизайн нь мэдрэгчтэй дэлгэц дээр хэрэглэхэд илүү хялбар болсон. Мөн Windows 11-ийн ирэх шинэчлэлтүүд дээр андройд апп-уудыг нэмэх аж.

Microsoft Store
Microsoft StoreMICROSOFT

5. Clock App дээрх шинэ тохиргоо

Clock App-аар зөвхөн сэрүүлэг тохируулж цаг хугацаа хэмжээд зогсохгүй ажлаа төлөвлөх, Spotify бүртгэлээ холбон дуу сонсох, Помодоро аргад суурилсан "анхаарлаа төвлөрүүлэх" цаг тохируулах боломжтой болсон.

Clock App
Clock AppMICROSOFT

Windows 11 үйлдлийн системд юу дутуу байна вэ?

Microsoft корпорацын сурталчилж байсан Windows 11-ийн зарим шинэчлэлтүүд хараахан бэлэн болоогүй бөгөөд туршилтын шатандаа байгаа тул одоохондоо Windows 10 үйлдлийн системээ шинэчлэх шалтгаан байхгүй гэж PC Gamer, The Verge зэрэг цахим хуудаснууд үзэж байгаагаас гадна BBC агентлагт бичсэнээр Windows 10 үйлдлийн системд 2025 оны 10-р сар хүртэл аюулгүй байдлын шинэчлэл хийгдэх тул тус үйлдлийн системийг хэрэглэж буй хэрэглэгчдийн компьютер хэвийн ажиллагаатай л бол заавал Windows 11 үйлдлийн систем рүү шинэчлэх шаардлагагүй гэжээ.

1. Андройд аппликэйшнүүд

Windows 11 үйлдлийн систем андройд аппликэйшнүүдийг компьютероороо ажиллуулах боломжтой болгох юм. Ингэхдээ Microsoft Store-оор дамжуулан Amazon Appstore-оос TikTok, Uber, Yahoo зэрэг апп-уудыг татан авах боломжтой болох ажээ. Тус шинэчлэлтийг 2022 онд хийхээр төлөвлөж буй аж.

TikTok Windows 11 үйлдлийн систем дээр ажиллаж буй нь
TikTok Windows 11 үйлдлийн систем дээр ажиллаж буй ньMICROSOFT

2. Компьютерын өндөр үзүүлэлт шаарддаг

Microsoft-ын зүгээс тус үйлдлийн систем одоогоор зөвхөн 2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн процессоруудыг дэмжих жагсаалт гаргасан бөгөөд тодруулбал Intel Core-ын 7-р үеэс, AMD Ryzen-ий 2-р үеэс хойших процессоруудыг дэмжих юм.

Windows 11 суулгах боломжгүй гэсэн анхааруулга
Windows 11 суулгах боломжгүй гэсэн анхааруулгаMICROSOFT

3. AMD-ийн процессорууд илүү удаан ажилладаг

Windows 11 үйлдлийн системийг AMD-ийн процессорууд ажиллуулж чадах ч Windows 10 үйлдлийн системтэй харьцуулахад Ryzen серийн бүх, EPYC серийн зарим процессорууд хэрэглээний программуудыг 3-аас 5, E-Sport төрлийн тоглоомыг 10-аас 15 хувиар бага гүйцэтгэлтэй ажиллуулж байгааг тогтоожээ.

AMD Ryzen процессор
AMD Ryzen процессорWINDOWS CENTRAL

Windows 11 суулгах

Хэрвээ дээрх дурдсан асуудлууд танд бэрхшээл болохгүй, Windows 11-ийн шинэ өнгө төрхийг яг одоо мэдэрмээр байгаа бөгөөд таны компьютер техникийн шаардлагыг хангаж байвал энд дарж суулгаарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn