Ухаалаг бөгж хэрэглээнд нэвтэрчээ

Японы MTG компанийн үйлдвэрлэж буй “Evering” ухаалаг бөгж нь төлбөрийн карт, ухаалаг утастайгаа зууралдахгүйгээр шууд худалдан авалт хийх, түлхүүрдэх, эсвэл код хийхгүйгээр хаалгаа нээж, цоожлох зэрэг боломж олгодог байна.
Ухаалаг бөгж хэрэглээнд нэвтэрчээ
© Bloomberg

Эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MTG компани төлбөрийн картын системийн Visa компанитай хамтран чип суулгасан бөгжийг 20,000 иен буюу 158 ам.доллароор борлуулж байна. “Evering” төслийг ирээдүйтэй гэж үзсэн Иточу, Мицубиши зэрэг санхүүгийн акулууд MTG-д хөрөнгө оруулж эхэлжээ.

Цирконоор хийсэн уг бөгж нь усны хамгаалалттай, цэнэглэх шаардлагагүй бөгөөд үйлчилгээг илүү хялбарчилж, цаг хугацаа хэмнэх, зайнаас харьцах боломж олгодог давуу талтай юм. Бөгжин дэх чипийг ухаалаг утастайгаа холбож, нэг удаагийн тохиргоо хийснээр цаашид шууд ашиглах боломжтой болдог байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn