Xагас миллиметрийн өргөнтэй робот бүтээгдлээ

Хэт жижиг хэмжээтэй роботууд эрэг боолт чангалах түлхүүр багтахгүй жижиг зайд машин механизмыг засахаас эхлээд мэс засал хийхэд туслах хүртэл олон боломжит хэрэглээтэй юм. Тэдний хэмжээ бага байх тусам илүү олон хувилбараар ашиглаж болно.
Xагас миллиметрийн өргөнтэй робот бүтээгдлээ

Урьд өмнө нь бүтээгдэж байгаагүй жижиг хэмжээтэй, ердөө хагас миллиметрийн өргөнтэй, алсын удирдлагатай, алхдаг роботыг бүтээжээ.

Ийм хэт жижиг хэмжээтэй роботууд эрэг боолт чангалах түлхүүр багтахгүй жижиг зайд машин механизмыг засахаас эхлээд мэс засал хийхэд туслах хүртэл олон боломжит хэрэглээтэй юм. Тэдний хэмжээ бага байх тусам илүү олон хувилбараар ашиглаж болно.

Энэхүү робот хэрэглээнд хараахан нэвтрээгүй байгаа ч үнэхээр гайхалтай өөрчлөлтийг авчрах болно гэдэгт тус роботыг бүтээгч Иллинойсийн Northwestern их сургуулийн механик инженер Ёнган Хуан итгэлтэй байгаа юм.

Робот нь бяцхан наймалж шиг харагддаг бөгөөд секундэд биеийн уртынхаа хагастай тэнцэх хурдтайгаар өөрөө хөдөлж явах чадвартай аж. Үндсэн технологийг Ёнган Хуан анх найман жилийн өмнө бүтээсэн бөгөөд роботын эд ангиудыг сунгасан резин дэвсгэр дээр бэхэлсэн байдаг. Температурыг нэмэх, хасах замаар резин материалыг суллахад төхөөрөмж хэлбэр дүрсээ өөрчлөн хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, эдгээр материалууд нь халааж байгаа эсэхээс хамаарч хоёр өөр хэлбэрийн хооронд шилждэг ажээ.

Роботыг удирдахдаа лазер ашигладаг бөгөөд хавчны өөр өөр хэсгүүдэд лазерыг чиглүүлснээр хөдөлгөөний чиглэлийг тогтоож, удирдаж, хурдыг нь ч өөрчилж болно.

Дараагийн шатанд роботыг гаднын хүчинд илүү тэсвэртэй бөгөөд жижиг хэмжээтэй болгох, ижил технологи ашиглан үсрэх, дороо эргэлдэх зэрэг чадваруудтай болгохоор зорьж байгаа гэнэ.

Эдгээр жижиг роботууд үйлдвэрлэл, машин техник засварлах, угсрах эсвэл хүний биед бөглөрсөн судсыг цэвэрлэх, дотоод цус алдалтыг зогсоох, хорт хавдрыг устгах мэс засалд туслахын үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдээ та бидний сонорт хүрэх хугацаа тун ойрхон байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn