Ирээдүйд Тамагочи хүүхдүүд мэндэлнэ

Хиймэл оюун ухааны хөгжил метаверс ертөнцөд виртуал хүүхэд өсгөж, бойжуулах боломжийг хүн төрөлхтөнд олгоно.
Ирээдүйд Тамагочи хүүхдүүд мэндэлнэ
© The Guardian

Их Британийн сэтгэл судлаач К.Кэмпбеллийн төсөөллөөр энэхүү виртуал хүүхэд нь зардал хэмнэхээс гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл бага байх аж. К.Кэмпбелл номдоо бичсэнээр хэрэглэгчид виртуал хүүхдийнхээ нас хүйсийг сонгож, өсөж томрох эсэхийг нь ч шийдэх юм. Хэрэв хүсвэл хүүхэд нь өсөж томордоггүй нэг л хивэндээ байх боломжтой.

© The Guardian

Мөн өөрийн цаг зав, сонирхлоос шалтгаалж виртуал хүүхдийг тодорхой хугацаагаар түрээслэн ашиглаж болно. Хүүхдээсээ уйдах юм уу, эсвэл шилжилтийн нас нь эхэлж, зөрчил, үл ойлголцол бий болбол хэрэглэгч тухайн үйлчилгээг түр буюу бүрмөсөн зогсоож, завсарлага авсан ч болно гэжээ. Виртуал хүүхэд бий болгох концепц 1990-ээд оны Тамагочи тоглоомоос эхлэлтэй бөгөөд өдгөө хүмүүс загас тэжээх, мод тарих гэх мэтийн ижил төстэй тоглоомуудыг гар утсаараа өдөр бүр тоглож байгаа билээ.

Эх сурвалж: The Guardian, Analytics Insight

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn