130 дахь удаагийн “Canton fair” үзэсгэлэн энэ сарын 15-19-ний өдрүүдэд болно

БНХАУ-ын Гуанжоу хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том үзэсгэлэн “Canton fair” 10 дугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулагдах гэж байна.
130 дахь удаагийн  “Canton fair” үзэсгэлэн  энэ сарын 15-19-ний өдрүүдэд болно

Тус үзэсгэлэнд бизнесээ өргөжүүлэх, хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүнтэй танилцах, худалдан авах зорилгоор БНХАУ-ын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс сая сая худалдан авагчид зорин очиж үздэг бөгөөд зохион байгуулалт, цар хүрээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог.

Цар тахлын улмаас өнгөрөгч онд өргөн хүрээнд зохион байгуулагдаагүй бөгөөд 130 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулснаар Ковид-19 цар тахлын үед алдагдалд орсон үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих томоохон алхам болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Энэ жилийн хувьд дэлхий нийтээр аялал жуулчлалын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан цахим платформ нээж, “”Canton fair” үзэсгэлэнг анх удаагаа цахимаар давхар хүргэх болсон.

Ингэснээр хилийн чанад дахь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид цаг хугацаа орон зайнаас үл хамааран үзэсгэлэнг үзэж сонирхох, бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Жил бүрийн 4 болон 10 дугаар сард 5 өдрийн турш зохион байгуулагддаг үзэсгэлэнгийн үеэр Гуанжоу хот жуулчдын хөлд дарагдаж, зочид буудал, зоогийн газар, худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлого дагуулдаг, эдийн засгийн өндөр ач холбогдолтой томоохон үйл ажиллагаа юм.

Нийт 51 хэсэг бүхий талбайд 17 төрлөөр зохион байгуулах бөгөөд үүнд

  1. Электроник ба гэр ахуйн цахилгаан хэрэгсэл

  2. Гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж

  3. Тээврийн хэрэгсэл болон сэлбэг хэрэгсэл

  4. Машин механизм

  5. Бүх төрлийн тоног төхөөрөмж ба багаж хэрэгсэл

  6. Барилгын материал

  7. Химийн бүтээгдэхүүн

  8. Эрчим хүчний нөөц

  9. Өргөн хэрэглээний бараа

  10. Бэлэг дурсгал

  11. Гэрийн гоёл чимэглэл

  12. Нэхмэл эдлэл ба хувцас

  13. Гутал

  14. Оффисын хангамж, хайрцаг, цүнх, баяр ёслолын бүтээгдэхүүн

  15. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн

  16. Хоол хүнс

  17. Олон улсын павильон гэсэн ангиллаар дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж оролцоно.

Хэрэв та тус үзэсгэлэнг биечлэн очиж болон онлайнаар үзэж сонирхохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлэх боломжтой.

https://www.cantonfair.org.cn/en/?fbclid=IwAR0J9EQn73PL8SdME7oOuYDv0PQawnUX7pvsLkRm56XESdtlA3dAegDAU_g

Мөн үзэсгэлэнд бүртгүүлсэн хүн бүрт 400 юаний эрхийн бичиг бэлэглэх бөгөөд энэхүү хөнгөлөлтийг "Canton fair 2021" үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажиллаж буй зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний газруудад ашиглах боломжтой ажээ.

Эх сурвалж: cantonfair.org.cn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn