NFT зах зээлд крипто бирж Coinbase хүч үзэхээр болжээ

Энэ оны хамгийн халуухан сэдвийн нэг болох NFT (Non-fungible tokens)-тэй холбоотой ахин нэг том мэдэээл цацагдлаа.
Гэрэл зургийг: Aws For WP
Гэрэл зургийг: Aws For WP

Томоохон крипто биржүүдийн нэг болох Coinbase (COIN) нь NFT (Non-fungible tokens)-г байршуулж, худалдаалж болох бүхий л боломжийг бүрдүүлэх болсноо зарлажээ. Мөн бусад NFT платформуудаас илүүтэйгээр хэрэглэгчид хоорондын харилцааг нөхөрсөг байх тал дээр анхаарах ажээ.

NFT (Non-fungible tokens) гэдэг нь блокчейн сүлжээнд суурилсан дахин давтагдашгүй, цор ганц байх жетон юм. Энгийнээр тайлбарлавал дижитал хэлбэрээр оршиж буй зураг, дуу, бичлэг гээд бүхий л зүйлс NFT болох боломжтой бөгөөд орчин цагийн урлагийн бүтээл гэж нэг талаар ойлгож болно.

Гэрэл зургийг: Bitcoin News
Гэрэл зургийг: Bitcoin News

Coinbase-ийн тухайд анх удаагаа NFT-ийн зах зээлд нэвтэрч буй крипто бирж үү гэвэл үгүй ажээ. Учир нь өрсөлдөгчид болох Binance болон FTX крипто биржүүд энэ салбарт аль хэдийн нэвтэрчээ. Мөн OpenSea гэх платформыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Уг платформ дээр ихэнх NFT-ийн арилжаа явагдах бөгөөд өнгөрсөн сард гэхэд л 2,8 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэн байна.

Нүүдэл / @eegiibogii
Нүүдэл / @eegiibogii

Монголчуудын хувьд NFT-ийн хөгжлөөс тийм ч их хоцорсон зүйл одоогоор байхгүй. Олон уран бүтээлчид NFT-ээр дамжуулж бүтээлээ борлуулж байгаа ба Монголчуудын хийсэн платформ ч үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Хэрэв та Монгол уран бүтээлчдийн NFT-г сонирхох эсвэл худалдах авахыг хүсвэл энд дараарай.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn