Далайн усыг ундны ус болгох шинэ технологи бүтээжээ

Австралийн эрдэмтдийн бүтээсэн далайн усыг 30 минутын дотор ундны ус болгон хувиргах технологи одоогийн хэрэглэгдэж буй ус цэвэрлэх аргуудаас илүү үр ашигтай гэж тооцогдож байна.
Далайн усыг ундны ус болгох шинэ технологи бүтээжээ

Дэлхийн эдийн засгийн форумд хэлэлцүүлснээр (ДЭФ) усны хомсдол ирэх жилүүдэд хамгийн том асуудал байх болно. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхий даяар 785 сая орчим хүн ундны усны цэвэр эх үүсвэрийн дутагдалтай нөхцөлд амьдарч байгаа юм. Усны хомсдол нь уур амьсгалын өөрчлөлтийг улам бүр дордуулах өөр нэг шалтгаан болдог.

Харин манай гаригийн нийт усны 97 орчим хувийг эзэлдэг далайн давстай ус бол усны хомсдолын асуудлыг шийдэж чадах, ашиглагдаагүй асар том нөөц юм. Иймээс эрдэмтэд далайн усыг давсгүйжүүлэх тохиромжтой, аюулгүй, зардал багатай технологийг хайсаар байгаа билээ.

Монаш их сургуулийн Химийн инженерийн тэнхимийн судлаачид усыг давсгүйжүүлэхэд металл-органик бүтэц (MOF) бүхий тор хэлбэртэй кристал материал болон нарны гэрлийг ашигласан байна. Нэг килограмм MOF-ийг ашиглан 139.5 литр цэвэр ус гарган авах боломжтой бөгөөд үүнд 30 минут зарцуулагдах юм. Ингэж гаргаж авсан усны найрлага нь ДЭМБ-ын гаргасан цэвэр усны стандартыг бүрэн хангах ажээ.

Одоогоор далайн уснаас ундны ус гарган авахад ууршуулах арга, дулаанаар давсгүйжүүлэх процесс зэргийг ихэвчлэн ашиглаж байгаа боловч их хэмжээний эрчим хүч шаарддаг. Мөн урвуу осмосын үзэгдэл гэх мэт бусад аргууд нь нэмэлтээр химийн бодисуудыг хэрэглэх шаардлагатай байдаг учир үйлдвэрлэлийн зардал өндөр байдаг юм.

Харин энэхүү технологийн эрчим хүчний гол үүсвэр нь манай дэлхийн хамгийн гол бөгөөд шавхагдашгүй эрчим хүчний эх үүсвэр болох нарны гэрэл тул эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шийдэл болж байна.

Эх сурвалж: WaterWorld

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn