
Manchester City-гийн анхны Премьер лигийн аваргын арван жилийн ойг тохиолдуулж цомыг өргөсөн хугацаа болох “93:20”-ийн гайхалтай мөчийг тэмдэглэж буй өргөн хүрээний үйл ажиллагааны нэг хэсэг болгон Manchester city болон Puma хамтран энэхүү NFT цуглуулгыг гаргахаар болжээ. Тус цуглуулгад PUMA-н ULTRA хөл бөмбөгийн гутлыг багтаасан бөгөөд 10 жилийн өмнөх түүхэн хожилд зориулан 5 дугаар сарын 13-ны баасан гарагт тус цуглуулга худалдаанд гараад байна.
CryptoArt-ын ертөнц бол гоо үзэсгэлэн, хүний сэтгэлийг хөдөлгөм дүрслэлээр дүүрэн гайхалтай газар бөгөөд сая ертөнц, тоо томшгүй олон санаа, хэв маягууд оршиж байдаг. Туркийн орчин үеийн урлагийн хүчирхэг төлөөлөгч Irfan Önürmen өөрийн өвөрмөц цэгэн зураглал бүхий NFT бүтээлүүдээрээ NFT Arena-д үзэсгэлэнгээ гаргаад байна. NFTulle нэрт тус цуглуулга нь нийт 150 бүтээлээс бүрдэх бөгөөд сонирхож буй цуглуулагчид эдгээр өндөр зэрэглэлийн урлагийн бүтээлүүдийн нэгийг албан ёсны вэбсайтаар дамжуулан 0.4 ETH-ээр авах боломжтой аж.
Universal Music Group-ийн охин компани, “22:22PM” Kingship виртуал хамтлаг шүтэн бишрэгчдэдээ зориулж виртуал ертөнц нээж байна. “Дөрвөн уйтгартай мич”-ний амьдралтай шинэ ертөнцөд танилцах боломжийг "Түлхүүр карт" NFT-ээр нээнэ. Нийт 10,000 "Түлхүүр карт" NFT байх бөгөөд эзэмшигчид хамтлагийн хөгжим, NFT-тэй холбоотой үйл ажиллагаанууд, виртуал рок ертөнцийн бусад орон зайтай танилцах боломжтой. Түлхүүр картын NFT-ийг хоёр өдрийн зайтай 0.19 ETH, 0.3 ETH-ээр олон нийтэд худалдаалжээ.
Дижитал цуглуулгын дэмжигч Gary Vee-н хүсэн хүлээсэн NFT төсөл болох VeeFriends дэлхийд алдартай Шотланд вискиний брэнд Johnnie Walker-тай хамтран ажиллаж байна. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд 555 ширхэгтэй Vee Friends-ийн “Gift Goat” NFT эзэмшигчдэдээ Johnnie Walker-ийн вискинүүдийг бэлэглэхээр бэлджээ. Бэлгийн вискинүүд нь энгийн нэг виски биш Johnnie Walker-ийн хамгийн алдартай хувилбар болох “Johnnie Walker Blue”-ийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн вискинүүд байх ажээ. Энэхүү түншлэлийг Gary Vee-ийн бүтээлч медиа агентлаг 'VaynerX'-ийн NFT салбар болох VaynerNFT болон Johnnie Walker-ийн Web3-ийг хүлээн авагч эх компани DIAGO нар баталгаажуулсан байна.
Судалгаанаас үзэхэд дэлхийн хэрэглэгчдийн 83% нь метаверс ашиглан худалдан авалт хийх сонирхолтой байна.
CoinMarketCap виртуал сарны баазад метаверс крипто конференц зохион байгуулна.
Samsung Galaxy S22 цувралаа хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор блокчэйнээр ажилладаг Decentraland метаверс виртуал ертөнцөд Нью-Йорк дахь дэлгүүрийнхээ хуулбар болох Samsung 837X виртуал дэлгүүрээ байгууллаа.
Spotify Roblox дээр "Spotify арал"-аа нээлээ.
Apple-ийн iPod бүтээгч метаверс илүү олон тролл үүсгэж, хүмүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.
Meta өөрийн Horizon Metaverse платформ, тэр дундаа виртуал бодит байдлын (VR) үйлчилгээг үзүүлэгч Worlds and Venues-ийг Meta Quest 2 хэрэглэгчдэд зориулж нэгтгэж буйгаа зарлалаа.
Криптовалютын хөрөнгө, шийдлүүдэд зориулсан хөрөнгө оруулалтын компани болох Haun Ventures-ийн Web 3.0 кодгүй хэрэгслийн багцын санхүүжилтийн шатанд Highlight 11 сая ам.долларын санхүүжилт авлаа.
WPP болон Epic Games метаверс дэх үйлчлүүлэгчдэд зориулсан инновацыг хурдасгахын тулд хамтран ажиллана.
Millennium Hotels and Resorts компани Decentraland метаверсэд M Social гэх зочид буудлаа нээлээ.
Sensorium метаверс болон шинэ технологийн санаачилгад зориулан Humanity 2.0 сантай стратегийн түншлэл байгууллаа.
Хятадын төрийн дэмжлэгтэй метаверсийн хороо аж үйлдвэрийн салбараа "дижитал эдийн засгийн уралдааны зам"-д нэгдэхэд туслахыг зорьж байна.